logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    2023 онд банкнуудын олгосон нийт зээлийн 2.9 хувийг ногоон зээл эзэлж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 05 15:15
    2104

    Зургийг: tdbm.mn

    “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийн хүрээнд 2030 он гэхэд банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэхийг зорьж байна

    2023 оны сүүлийн улирлын байдлаар банкнуудын олгосон ногоон зээл нийт зээлийн 2.9 хувийг эзэлж байна. Монголбанкны тайланд онцолсноор IV улирлын байдлаар нийт зээлийн үлдэгдэл 800 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх улирлаасаа 30.5 хувиар өссөн үзүүлэлт боллоо. 

    8-2.JPG

    Нийт зээлийн талаас илүү хувийг эрчим хүчний хэмнэлтийн чиглэлийн ногоон зээл бүрдүүлсэн байна. Тэр дундаа эрчим хүчний хэмнэлттэй барилга болон одоо байгаа үйлдвэрлэлийн байгууламжуудын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх зээл дийлэнх нь байжээ.

    Эрчим хүчний хэмнэлттэй ногоон зээлээс гадна 111.4 тэрбум төгрөгийн зээлийг тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлалд олгосон аж. Харин карбон бага тээврийн зээлд 84.4 орчим тэрбум төгрөг олгосон байна.

    Cэтгэгдэл бичих