logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    SXCoal: Коксны үнэ дахин нэмэгдсэн ч коксжих нүүрсний үнэ буурах төлөвгүй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 30 10:00
    429

    Зургийг: Yulin, CN/Bloomberg

    БНХАУ-д Монголын импортын коксжих нүүрсний үнэ өндөр түвшинд хэвээр байна

    БНХАУ-д коксны үнэ дахин нэмэгдсэн ч коксжих нүүрсний үнэ богино хугацаандаа унахгүй байх төлөвтэй гэж “SXCoal” үзэж байна.

    Хэдий тийм боловч коксны эрэлт, нийлүүлэлтийн суурь нөхцөлөөс шалтгаалан коксны үнэ гурав дахин нэмэгдэх боломжтой гэж компаниуд үзэж байна. Тухайлбал: Монголын нэг компани “SXCoal”-д мэдэгдэхдээ "коксны үнэ эхний удаа нэмэгдэхэд коксжих нүүрсний үнэ бага зэрэг суларсан ч энэ долоо хоногоос захиалга нэмэгдэж эхэлсэн учраас үнэ цаашид өсөж магадгүй" гэж дурджээ.

    БНХАУ-д Монголын импортын коксжих нүүрсний үнэ өндөр түвшинд хэвээр байна. Тавдугаар ангиллын түүхий нүүрсний хувьд тонн нь 1680-1730 юаньд тогтвортой байгаа аж.

    Cэтгэгдэл бичих