logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Berkshire Hathaway”-ийг босголцсон Чарльз Мангер гэж хэн байв?
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 30 09:30
    334

    Зургийг: Eric Francis/Bloomberg

    Чарльз Мангер 60 гаруй жилийн турш Уоррен Баффетын баруун гар, орлон тоглогч, хамгийн ойрын хүн нь байв

    60 гаруй жилийн турш Уоррен Баффетын баруун гар, орлон тоглогч, хамгийн ойрын хүн нь байж, дампуурч байсан нэхмэлийн компани болох “Berkshire Hathaway”-ийг хамтдаа “Эзэнт гүрэн” болгон хувиргасан Чарльз Мунгер таалал төгслөө. 1924 оны нэгдүгээр сарын нэгний өдөр төрсөн тэрбээр ганцхан сарын дараа 100 нас хүрэх байв. 

    Өсөлтийн удирдаач

    “Чарлигийн урам зориг, мэргэн ухаан, оролцоогүйгээр “Berkshire Hathaway” өнөөгийн өндөрлөгтөө хүргэх боломжгүй байсан” гэж тэрбумтан Уоррен Баффет өгүүлсэн байна.

    Хуульч мэргэжилтэй тэрбээр компаниудад урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх Уоррен Баффетын философи бүрэлдэхэд нь хүчээ өгсөн нэгэн аж. Тэдний удирдлага доор “Berkshire Hathaway”-ийн 1965-2022 оны хоорондох жилийн дундаж өсөлт 20 хувьтай байсан нь “S&P 500 Index”-ийн өсөлтийг бараг хоёр нугалсан үзүүлэлт болж байлаа.

    unnamed.jpg

    Чарльз Мангер нь “Berkshire Hathaway”-ийн ТУЗ-ын Дэд дарга, мөн компанидаа 2.2 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаа эзэмшдэг байв. Чарльз Мангерын ятгалгаар Уоррен Баффет 1972 онд Калифорнийн амттан үйлдвэрлэгч "See's Candies"-ийг худалдан авч байсан аж. Энэхүү хэлцлийн амжилт нь 15 жилийн дараа “Berkshire Hathaway” компани “Coca-Cola”-ийн хувьцаанд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх урам зориг өгсөн байна.

    “Элдүүр нь ханасан” хөрөнгө оруулагч

    Уоррен Баффет тэр хоёрын өссөн Небраска мужийн Омаха хотод болдог “Berkshire Hathaway”-ийн жил тутмын хурал дээр Чарльз Мангер асуудалд шулуун шударга хандаж, илүү зардал гаргасныг зэмлэдгээрээ алдаршжээ. Хурц араншинтай тэрбээр хамтрагчийнхаа урам зоригийг олон ч удаа мохоож байсан тул Уоррен Баффет түүнийг "Жигшмээр зөрүүд амьтан" гэж хошигнон хэлж байсан тохиолдол ч байдаг.

    Тэрбээр 2018 онд ТУЗ-ийн Дэд даргын албан тушаалаа өөрийн доод үеийн удирдлагууд болох Грег Абел, Ажит Жайн нартай хуваалцсанаар компанийн өв залгамжлалын төлөвлөгөөг бататгасан байна.

    Хөрөнгө оруулалтын суут ухаантан Чарльз Мангерын замналын видео сурвалжлагыг үзнэ үү.

    Cэтгэгдэл бичих