logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Toyota ноён оргилд, Tesla эргэлтийн цэгт" - Дэлхийн авто зах зээлийн тэргүүлэгчдийн тайлан
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 31 10:30
    604

    "Toyota Motor"-ийн ТУЗ-ийн дарга Акио Тоёода. Зургийг: Bloomberg

    “Toyota Motor” компани 2024 онд 10.8 сая нэгж автомашин борлуулсан бол “Volkswagen” ижил хугацаанд есөн сая автомашин нийлүүлжээ

    Дэлхийн автомашины зах зээлийн хамгийн томд тооцогдох компаниуд 2024 оны эцсийн тайлангаа шил дараалан танилцуулж, тус зах зээлд хэн тэргүүлж буй, цахилгаан автомашины шилжилтэд хэн түүчээлж буйг тодорхойллоо.

    “Toyota Motor” ноён оргилоос амар буухгүй

    “Toyota Motor” компани 2024 онд 10.8 сая нэгж автомашин борлуулснаа тайлагнасан нь өмнөх оноос ялимгүй буурсан үзүүлэлт боловч “Volkswagen”-ийг дийлж, дэлхийн хамгийн том авто үйлдвэрлэгчийн байр сууриа тав дахь жилдээ дараалан хадгалахад хангалттай дүн байлаа. “Daihatsu”, “Hino” зэрэг охин компаниудынх нь үзүүлэлтийг нэгтгэсэн олон улс дахь нийт борлуулалт нь өнгөрсөн онд 3.7 хувиар буурсан байна. Харин “Volkswagen” ижил хугацаанд есөн сая автомашин нийлүүлсэн нь 2.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

    Уламжлалт бензин хөдөлгүүртэй болон хосолмол хөдөлгүүртэй автомашины эрэлт өндөр хадгалагдана гэдэгт мөрий тавиад буй “Toyota Motor” өнгөрсөн онд ердөө 139.8 мянга орчим цахилгаан автомашин борлуулжээ. Харин хосолмол хөдөлгүүртэй автомашиных нь борлуулалт 4.2 сая хүрсэн байна.

    “Honda Motor”, “Nissan Motor”: Нэгдэн нийлэх хэрэгцээ

    Дэлхийн авто зах зээлийн хүчний тэнцвэрийг өөрчлөх боломжтой түүхэн нэгдэн нийлэх хэлцэл эхлүүлээд байгаа Японы “Honda Motor” болон “Nissan Motor” компани хоёулаа базаахгүй үзүүлэлттэй жилийн тайлан танилцууллаа. “Honda Motor”-ийн өнгөрсөн оны борлуулалт 4.6 хувиар агшиж, 3.8 сая нэгж болсон бол үйлдвэрлэл нь 11 хувиар унаж, 3.7 сая болжээ. Харин “Nissan Motor” 3.3 сая нэгж автомашин борлуулсан нь 0.8 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

    620x-1 (1).jpg

    Ийнхүү зах зээлд эзлэх хувиа алдсан нь дээрх хоёр компани хүчээ нэгтгэх хэрэгцээг улам бэхжүүллээ гэж шинжээчид үзэж байна. 2024 оны 12 дугаар сард “Honda Motor” болон “Nissan Motor” шинэ холдинг компани дор бизнесээ нэгтгэхээр төлөвлөснөө зарласан юм. Хэрэв хэлцэлд “Mitsubishi Motors” нэгдвэл энэхүү гурвал жил бүр найман сая автомашин борлуулах хүчин чадалтай болох ажээ.

    “Tesla” хөрөнгө оруулагчдаа тайвшруулав

    “Tesla”-ийн IV улирлын ашгийн үзүүлэлт  “Wall Street”-ийн тооцоололд хүрээгүй нь цахилгаан автомашины эрэлт удааширсан энэ үед компанид учраад буй сорилтыг тодотголоо. Тайлант улиралд нэгж хувьцаанд ногдох ашиг 73 цент байсныг лхагва гарагт тайлагнасан нь шинжээчдийн дундаж төсөөлөл 75 центээс доогуур байлаа.

    unnamed (1).jpg

    Хэдий тийм боловч Илон Маск энэ онд компанийн жолоочгүй роботаксины үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвлөгөө болон борлуулалт сэргэх төсөөллөө танилцуулснаар хувьцааны ханш нь Нью-Йоркийн биржид 4.4 хувиар өссөн байна. “Tesla” жолоочгүй таксины үйлчилгээгээ Остин хотод ирэх долоодугаар сард анхлан нэвтрүүлэх бол бусад хотуудад он дуусахаас өмнө эхлүүлэхээр төлөвлөж буй.

    “Энэ бол хаа холын үлгэр домог биш. Ердөө тавхан сарын дараа бодит болно. Бид үйлдвэрлэлийн шинэ шугамууд барьж байгаа тул баатарлаг 2026 он, итгэмээргүй 2027, 2028 оны суурийг тавьсан гэж бодож байна” хэмээн Илон Маск өгүүлжээ.

    620x-1.jpg

    BYD: БНХАУ-ын “хүнд жингийн аварга” гэгдэх “BYD” 2024 онд 4.3 сая автомашин борлуулсан нь өмнөх оныхоос 41 хувиар цойлсон үзүүлэлт болсныг тайлагнав. Нийт борлуулалтынх нь 1.8 саяыг цахилгаан автомашин эзэлсэн нь “Tesla”-ийнхаас ялимгүй дутжээ.

    Hyundai Motor: БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч 2025 онд 4.17 сая автомашин борлуулах зорилт тавьсан нь 2024 оныхоос ердөө 0.1 хувиар өндөр дүн болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлогын нөлөө, олон улсын зах зээлийн тодорхойгүй байдлыг харгалзан үзээд өсөлт нь саарч болзошгүйг анхааруулжээ. “Hyundai Motor”-ийн 2024 оны бүтэн жилийн борлуулалтыг орлого 7.7 хувийн өсөлттэй гарсан байна.

    Cэтгэгдэл бичих