logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Алтны үнэ огцом өсөж буй ч “Barrick Gold”-ийн хувьцааны өсөлт сул байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 11 сарын 11 10:40
    553

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    “Barrick Gold”-ийн хувьцааны ханш нэгдүгээр сарын эхнээс хойш өөрчлөлтгүй байна

    Энэ онд алтны үнэ хэд хэдэн удаа шинэ дээд түвшинд хүрснээр “Barrick Gold”-оос бусад дэлхийн томоохон алт олборлогч компаниудын хувьцааны ханш өсөөд байна.

    Харин дэлхийд алт олборлолтоороо хоёрдугаарт бичигддэг “Barrick Gold”-ийн Африк, Ази тив дэх  уурхайнуудын ашиглалтын зардал өндөр байгаатай зэрэгцэн улс төрийн үймээн самуун дэгдсэнээс олборлолт нь зорилтот түвшиндээ хүрээгүй байна.

    Өнгөрсөн пүрэв гарагт танилцуулсан мэдээллээс харахад тус компанийн алтны гарц сүүлийн 11 улирал дараалан шинжээчдийн таамагт хүрсэнгүй.

    “Newmont”, “Agnico Eagle Mines”, “Anglo Gold Ashanti” зэрэг компанитай харьцуулахад “Barrick Gold”-ийн хувьцааны ханш нэгдүгээр сарын эхнээс хойш бараг л өөрчлөлтгүй байгаа бол энэ хугацаанд алтны үнэ 30 хувиар өсөөд байна.

    Cэтгэгдэл бичих