logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Чинээлэг байна гэдэг нь дор хаяж $2.5 саяын хөрөнгөтэй байхыг хэлнэ гэж Америкчууд үзэж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 22 10:32
    528

    Bloomberg

    Өмнөх оны судалгаагаар 2.2 сая ам.доллар байсантай харьцуулахад 14 хувиар нэмэгдсэн нь энэ аж.

    Орон сууцны үнэ өндөр байна. Хувьцаанууд мөн өсөлттэй байна. Мөн "баячуудын эгнээ"-нд багтах босго ч энэ цаг үед мөн өндөрссөнийг Америкчуудын дунд явуулсан судалгаа харуулжээ.

    АНУ-д чинээлэг байхын тулд танд хамгийн багадаа 2.5 сая ам.доллар хэрэгтэй гэж Америкчууд үзсэнийг Charles Schwab сангийн лхагва гарагт нийтэлсэн "Орчин үеийн хөрөнгө-2024" судалгааны үр дүн харуулжээ. Өмнөх оны судалгаагаар 2.2 сая ам.доллар байсантай харьцуулахад 14 хувиар нэмэгдсэн нь энэ аж.

    Түүнчлэн судалгаанд оролцогсдын нас өндөрсөх тусам чинээлэг байдлыг хэрхэн тодорхойлж буй шалгуур нь даган өндөрссөн үр дүн харагджээ. 1946-1964 оны хооронд төрөгсөд буюу "baby boomers" үеийн төлөөлөл багадаа 2.8 сая ам.долларын хөрөнгөтэй байж чинээлэг нэгэн болно гэж үзсэн бол мянганыхны хувьд энэ босго 2.2 сая ам.доллар байсан байна. 

    Харин дундаж хөрөнгө хэд байвал "санхүүгийн хувьд тухтай"-д тооцогдох вэ гэсэн асуултад Америкчууд 778 мянган ам.доллар гэж хариулсан нь өмнөх оны дүнгээс нэлээн буурсан үзүүлэлт аж. Инфляц өндөр байсан 2023 онд тус үзүүлэлт 1 сая ам.долларт хүрч байсан нь анх 2017 оноос судалгааг явуулж эхэлснээс хойших хамгийн өндөр дүн болж байв.

    Cэтгэгдэл бичих