
Зургийг: Courtesy of Kia America
Ойрын долоо хоногуудад нийлүүлэлт нь эхлэх товтой байгаа “Kia”-ийн “EV9” нь том дэлгэц, хурдан цэнэглэлт гээд өнөө цагийн цахилгаан автомашинуудаас төдийлөн онцгойрохооргүй шинж чанаруудыг агуулжээ.
Хэдий тийм боловч “Kia” компанийн гурав дахь загварын цахилгаан автомашин болох “EV9” нь ялангуяа АНУ-ын цахилгаан автомашины зах зээлд эргэлддэг зарим хэцүү асуултуудад хариулт олж магадгүй бөгөөд тэдгээр дунд төдийлөн анхааралд өртдөггүй атлаа маш том давуу тал болж чаддаг нэгэн функц байгаа нь гурван эгнээ бүхий суудал юм.
Хямд үнэтэй, гэр бүлийн автомашины нүсэр зах зээлд цахилгаан автомашин хараахан нэвтэрч чадаагүй байгаа ч “EV9”-д үүнийг өөрчлөх боломж өндөр байна. "Жинхэнэ гэр бүлийн зориулалттай, гурван эгнээ суудалтай, цахилгаан хөдөлгүүртэй SUV автомашиныг хэн ч үйлдвэрлээгүй. Ийм болохоор л их сонирхолтой" гэж “Kia”-ийн Борлуулалт хариуцсан Дэд Ерөнхийлөгч Эрик Уотсон онцолжээ.
“Kia”-ийн “EV9” нь долоон суудалтай, нэг цэнэглэлтээр 500 км зам туулах чадалтай, үнэ нь 54 мянга 900 ам.доллароос эхэлнэ. Мөн бусад боломжийн үнэтэй SUV-үүд ихэвчлэн тээшний хэсэгтээ нэмэлт суудал гаргасан байдаг бол “EV9” нь гурван эгнээ суудлаас гадна 20 нэгж куб метр багтаамжтай тээшний хэсэгтэй гэдгээрээ онцлог аж.