logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад гарсан ослын улмаас 12 хүн амь эрсдэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 13 08:45
    287

    Зургийг: Wang Zhao/AFP via Getty Images

    БНХАУ-д өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын тоо 24 хувиар өсжээ

    БНХАУ-ын нүүрсний уурхайнуудад даваа гарагт гарсан хоёр ослын улмаас 12 хүн амь эрсэджээ. Бээжингээс олборлогч компаниудад гарцаа нэмэгдүүлэх шахалт үзүүлэхтэй зэрэгцэн тус улсад уурхайн ослын давтамж ихсэж, амиа алдагсдын тоо ч нэмэгдсээр байна. Аньхуй муж дахь “Huaihe Energy Group”-ийн уурхайд дэлбэрэлт болсны улмаас долоон хүн амиа алдаж, хоёр хүн нурангид дарагдсаныг “Xinhua” мэдээлсэн бол Шаньси мужид нүүрсний бункер нурснаар таван ажилчин амиа алдаж, хоёр ажилчин сураггүй болоод байгааг БНХАУ-ын төв телевиз мэдээлсэн байна.

    БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны хоёрдугаар сарын мэдээллээс харвал өнгөрсөн онд уурхайн ослоор амиа алдагсдын тоо 24 хувиар өсөж, нэг сая тонн нүүрсний гарц тутамд 0.094 нас баралт бүртгэгдсэн байна. Энэ нь 2023 онд ойролцоогоор 438 хүн уурхайн ослоор амиа алдсан гэсэн үг болохыг “Fenwei” фирм тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих