
Зургийг: Eric Thayer/Bloomberg
Далайн хоолны “Red Lobster” сүлжээ ресторан дампуурлаа зарласан байна. Түрээсийн болон хөдөлмөрийн зардлын дарамтаас шалтгаалан тус компани санхүүгийн хүндрэлтэй байдалд ороод байгаа аж.
Үүнээс гадна хэрэглэгчдэд 20 ам.доллароор хязгааргүй сам хорхой авах урамшуулал санал болгосон нь санхүүгийн хувьд ихээхэн сөрөг үр дагаварт хүргэсэн гэж үзэж байна.
Флорида мужийн Орландо хотод төвтэй “Red Lobster” компани дампуурлын хамгаалалт авах хүсэлт гаргаж, эзэмшдэг нийт хөрөнгө, өр төлбөрөө бүртгүүлжээ.
“Red Lobster” удирдлагаа санхүүжүүлэгч байгууллагуудад шилжүүлэхээр төлөвлөсөн байна. “Fortress Investment Group” зэрэг хөрөнгө оруулагчид нь тус компанийг дампуурлаас гарахад 100 сая ам.долларын санхүүжилт олгохоор зөвшөөрөөд байгаа аж.