•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Б.Энхжин
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Б.Энхжин
МХБ-ээр III сард ₮90.7 тэрбумын үнэт цаасны арилжаа хийгджээ
Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 05 09:20
250
Зургийг: С.Батсайхан
Оны эхний улиралд Монголын Хөрөнгийн биржээр 188 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна
Монголын Хөрөнгийн биржээр гуравдугаар сард 90.7 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн нь өмнөх сараас 243 хувиар өссөн дүн боллоо. Үнийн дүнгийн 97 хувийг хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ.
Энэ оны эхний улиралд Монголын Хөрөнгийн биржээр нийт 188 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн байна. Тайлант хугацаанд “Топ-20” индекс 1.8 хувиар өсөж , 44 мянга 351 нэгжид хүрчээ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдвал үлдсэн энэ оны үлдсэн гурван улиралд зах зээлийн идэвхжилийг эрчимжүүлэхэд томоохон нөлөө үзүүлэхээр байна. Түүнчлэн “Топ-100” аж ахуйн нэгжийг биржид бүтээгдэхүүн гаргахад чиглэсэн ажлууд хийгдэж эхлээд байгаа юм.
Cэтгэгдэл бичих