logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Xanadu Mines: 2023 онд өрөмдлөгийн ажил идэвхэжсэнээр хийн ялгарал нэмэгдсэн
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 21 15:00
    1502

    Зургийг: xanadumines.com

    “Xanadu Mines” 4 дэх жилдээ Тогтвортой байдлын тайлангаа танилцууллаа

    Монголд зэс-алтны төсөл хэрэгжүүлдэг, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани 2023 оны Тогтвортой байдлын тайлангаа танилцууллаа. Тус компани дөрөв дэх жилдээ тогтвортой байдалд оруулж буй хувь нэмрээ тайлагнаж байна. 

    Дэлхий нийтээр эрчим хүчний шилжилт эрчимтэй явагдаж буй энэ үед сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад зэсийн үүрэг оролцоо чухал ач холбогдолтой гэдгийг тайландаа дурджээ. Энэ утгаараа тус компанийн “Хармагтай” зэсийн төсөл нь дэлхийн нийлүүлэлтэд өндөр ач холбогдолтой байгааг тэмдэглэсэн байна. Тухайлбал: “Xanadu Mines” компани 2023 онд  “Хармагтай” төслийг Монголын өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээнд холбосон юм. Ингэснээр дизель түлшнээс гарган авах эрчим хүчний хараат байдлаа бууруулж, төслийг цэвэр эрчим хүчээр хангах боломжтой болсныг тодотгож байна.

    Түүнчлэн Орон нутгийн хамтын нийгэмлэгийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн зэргийг онцолж болохоор байна.

    Үүнээс гадна усны хэрэглээний менежментийн хувьд шинэ септик систем суурилуулж, бохир усыг аюулгүйгээр газар доор шингээх нөхцөл бүрдүүлснээ онцоллоо.

    2023 онд “Xanadu Mines”-ийн I болон II зэрэглэлийн нүүрстөрөгчийн давхар исэлтэй дүйцэх бүтээгдэхүүний ялгаруулалт нийт 10 мянга 284 тонн байсан байна. Энэ нь 2022 оны 184 тонноос 10.1 мянгаар өндөр үзүүлэлт болжээ.

    “Хармагтай” төслийг өмнөд цахилгаан сүлжээнд холбосон нь дизель түлшний цахилгааны хэрэглээг багасгаж, агаарын бохирдлыг бууруулахад дэм болсон ч нийт ялгаруулалт нэмэгдсэн нь өрөмдлөгийн идэвхжил болон үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой​ байгааг тус компани мэдээллээ. Тодруулбал: “Xanadu Mines” компани 2022 онд ямар нэгэн өрөмдлөгийн ажил хийгээгүй байсан бол 2023 онд “Хармагтай” төсөлд 71.9 мянган метрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн байна.

    Мөн хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахад нарны болон салхины эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах, гибрид цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, усны хэрэглээг багасгах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

    Сүүлийн байдлаар “Xanadu Mines” компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид 0.076 австрали долларт хэлбэлзэж байна. Энэ нь он гарсаар 26 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих