logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    Технологийн томоохон тоглогчдын хиймэл оюун ухаанаас олох ашиг “S&P 500 Index”-д ихээхэн нөлөөлөхөөр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 11 14:20
    1211

    Зургийг: Marlena Sloss/Bloomberg

    Технологийн салбарын тэргүүлэх компаниудын ашиг ирэх жилүүдэд саарах төлөвтэй байна

    Хиймэл оюунд хөрөнгө оруулалт хийсэн цөөн хэдэн технологийн компани илүү их ашиг, орлоготой ажиллах эсэхээс “S&P 500 Index”-ийн хувь заяа шалтгаалахаар байна.

    Эдийн засагт жинтэй өөрчлөлт хийж чадах хиймэл оюунд дурласан хөрөнгө оруулагчдын нөлөөгөөр “Microsoft”, “Nvidia” зэрэг долоон компани энэ онд “S&P 500 Index”-ийн өсөлтийн дөрвөний гурвыг бүрдүүлсэн байна.

    405329434.png

    Дээрх компаниуд энэ оны III улиралд 99 тэрбум ам.долларын ашигтай ажилласан бол харин одоо хөрөнгө оруулагчид илүү их ашиг хүлээж байгаа аж.

    “Nvidia”  дээрх компаниудын ашгийн өсөлтийн гол хөдөлгүүр байсан бөгөөд хиймэл оюуны эрэлтийн үр дүнд өндөр ашигтай ажиллаж чадсан цорын ганц мега үнэлгээтэй компани юм.

    Харин “Apple”, “Amazon” болон “Alphabet” зэрэг бусад зургаан компани хиймэл оюунаас тийм ч их ашиг олоогүй байна. Тэдний болон “S&P 500 Index”-ийн ашиг, орлого макро эдийн засгаас тодорхой хэмжээнд шалтгаалах бөгөөд технологийн томоохон тоглогчдын ашгийн өсөлт цаашид саарах төлөвтэй байгаа аж.

    Cэтгэгдэл бичих