logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНСУ-ын Үндэсний Ассамблейн 190 гишүүн хуралдаж, Ерөнхийлөгчийнхөө тогтоосон онц байдлыг цуцлав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 04 08:30
    492

    Зургийг: Bloomberg/Anthony Wallace/AFP/Getty Images

    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сонг Ёль сөрөг хүчний намыг буруутгаж, улсдаа онц байдал зарлалаа

    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мягмар гарагийн орой ард иргэддээ хандсан гэнэтийн мэдэгдэл хийж, улсынхаа хэмжээнд онц байдал зарлав. Үүний дараа тус улсын Үндэсний Ассамблей яаралтай хуралдаж, олонхын саналаар Ерөнхийлөгчийн тогтоосон онц байдлыг цуцлах шийдвэр гаргалаа. Ингэснээр эрх баригч намаас нь түүнд итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцэж байна. 

    Үндэстнийг цочроож, дэлхий нийтийн анхаарлыг татсан энэ үйл явдлын эргэн тойронд юу болсныг тоймлон хүргэвэл:

    • Юн Сог Ёль мэдэгдэлдээ сөрөг хүчин Ардчилсан намыг хурцаар буруутгаж, хууль тогтоох ардчилсан үйл явцыг гацаанд оруулж буй “Умард Солонгосыг дэмжигч, Төрийн эсрэг хүчин”-ийг дарахын тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсноо тайлбарласан.
    • Онц байдал тогтоосноор улс төрийн бүх үйл ажиллагаа, жагсаал цуглааныг хориглож, хэвлэл мэдээллийг хяналтдаа оруулах байв.
    • Үндэсний Ассамблейн гадна иргэд цуглаж, цагдаагийн томоохон бие бүрэлдэхүүн дэг журам сахиулж байв. Парламентын ордон руу цэргүүд нэвтэрснийг БНСУ-ын хэвлэлүүд мэдээлсэн.
    • Үндэсний Ассамблейн санал хураалтад 190 гишүүн оролцож, онц байдлыг цуцлахыг дэмжив. БНСУ-ын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч хууль тогтоох дээд байгууллагын шийдвэрийг дагах ёстой.
    • Воны ханш ам.долларын эсрэг сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрч сулрав.
    • БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд унаж, тус улсын Сангийн сайд зах зээлийг тогтворжуулах боломжит бүхий л арга хэмжээ авахаа мэдэгдэв.

    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн мэдэгдэл түүний улс төрийн байр суурийг ганхуулсан хуумгай үйлдэл болоод байна. Түүний намын гишүүд Юн Сог Ёль Ерөнхийлөгчийг намаасаа түдгэлзүүлэх талаар хэлэлцэх хүртэл яригдаж эхэллээ.

    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сонг Ёль

    “Миний бие БНСУ-ыг БНАСАУ-ын коммунист хүчний аюул заналаас хамгаалж, ард түмний эрх чөлөө, аз жаргалыг булаан авдаг эх орноос урвагчдыг устгаж, үндсэн хуулийн дэг журмыг хамгаалахын тулд онц байдал зарлаж байна. Энэхүү онц байдал нь улс орныг сэргээж, хамгаалах зорилготой. Би эх орноо хямралд оруулсан эх орноос урвагчдыг хатуу шийтгэх болно. Энэ нь иргэдийн аюулгүй байдал, улс орны тогтвортой байдлыг хангах, ирээдүй хойч үедээ зөв төр улс үлдээх зайлшгүй арга хэмжээ” гэж мэдэгджээ. 

    Cэтгэгдэл бичих