
Зургийг: Roman Vondrous/CTK/AP
Зүүн Европын хамгийн чинээлэг эрхэм нисдэг тэрэгний ослоор амиа алдах үед түүний эхнэрийн нэрийг мэддэг байсан хүн тун цөөхөн байлаа. Петр Келлнерийн үхлээс гурван жилийн дараа их зүйл өөрчлөгджээ. Гэр бүлийн бизнес нь болох “PPF” өдгөө Рената Келлнероватой салшгүй холбоотой болсон байна. Прага хотод төвтэй харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, цахим худалдааны томоохон групп “PPF” одоогоор 25 улсад үйл ажиллагаа явуулж, 61 мянган хүнийг ажиллуулж байгаа аж.
Нийт 43 тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг “PPF” нь БНЧУ-ын шилжилтийн үеийн томоохон “ялагчид”-ын нэг бөгөөд Украины дайн эхэлсний дараа орлогын гол эх үүсвэр нь байсан ОХУ, БНХАУ-аас бизнесээ гаргаж, барууны зах зээл рүү шилжүүлэх стратеги баримталж эхэлжээ.
“PPF" группийн гол эзэмшигч Рената Келлнерова бүс нутгийнхаа хамгийн чинээлэг эмэгтэй бөгөөд гэр бүлийнх нь нийт хөрөнгө 11.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгааг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харж болохоор байна.