logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Европын Холбооны орнууд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан автомашины импортод татвар ногдуулахыг дэмжлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 07 09:00
    787

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан автомашины импортод өндөр тариф ногдуулахыг Европын Холбооны гишүүн 10 улс дэмжжээ

    Европын Холбоо БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан автомашины импортод 45 хүртэлх хувийн гаалийн татвар ногдуулах хуулийн төслийг баасан гарагт болсон санал хураалтаар дэмжлээ. Ингэснээр Европын Комисс ирэх таван жилийн хугацаанд дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой болж буйг ойрын эх сурвалж мэдээлэв.

    Европын Холбооны 10 гишүүн орон дэмжиж санал өгсөн бол Герман зэрэг таван улс эсэргүүцэж, 12 нь түдгэлзжээ. БНХАУ-аас импортлох цахилгаан автомашинуудын татварыг нэмэгдүүлнэ гэдгээ Европын Холбоо зургаадугаар сард анх мэдэгдсэн бөгөөд эдгээр автомашиныг борлуулснаар шударга бус татаасаар ихээхэн ашиг хүртэж байгаагаас гадна Европын үйлдвэрлэгчдэд эдийн засгийн хохирол учруулж байна гэж онцолж байсан юм. 

    БНХАУ цахилгаан автомашины салбартаа шударга бус татаас олгож байна гэсэн үндэслэлээр авч буй энэ арга хэмжээ нь Европ, БНХАУ хоорондын худалдааны зөрчлийг улам нэмэгдүүлэх эрсдэл бий болгож байна.

    Cэтгэгдэл бичих