
•Live
Биднийг дагах
Крипто
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
С.Жаргалмаа
Крипто
Нийтлэлийг хуваалцах
С.Жаргалмаа
“Ether ETF”-д зөвшөөрөл олгох хүлээлт нэмэгдсэнээр “Ether”-ийн ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр өсөв
Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 21 11:45
535
Зургийг: Jack Taylor/Getty Images
"Ether” ханшийн өсөлтөөрөө бусад виртуал хөрөнгүүдийг тэргүүлж байна
Дэлхийн хоёр дахь том криптовалют “Ether”-д шууд хөрөнгө оруулалт хийдэг биржээр арилжаалагддаг сангуудад зөвшөөрөл олгох зохицуулах байгууллагуудын эсэргүүцэл буурч байна гэсэн хүлээлт нэмэгдлээ.
Ингэснээр “Ether”-ийн ханш сүүлийн 18 сарын хамгийн өндөр дүнгээр өсөж, өсөлтөөрөө бусад виртуал хөрөнгүүдийг тэргүүлсэн байна.
Нью-Йоркийн арилжаагаар “Ether”-ийн ханш 14 хувиар өсөж, 3490 орчим ам.доллар хүрчээ. Харин “Bitcoin”-ийн ханш таван хувиар өсөж, 69 мянга 442 ам.доллар хүрээд байна.
“Bloomberg Intelligence ETF”-ийн шинжээч Эрик Балчунас болон Жеймс Сейфферт нар спот-“Ether ETF”-ийн зөвшөөрөгдөх магадлалыг 25 хувиас 75 хувь болгон нэмэгдүүлснээ танилцуулсны дараа “Ether”-ийн ханш ийнхүү өссөн байна.
Cэтгэгдэл бичих