logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Холбооны Нөөцийн банк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх дохио өгснөөр зэсийн үнэ буурлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 13 16:00
    597

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    Хөнгөн цагааны үнэ 1.7 хувиар, цайр, цагаан тугалганы үнэ нэг гаруй хувиар буураад байна

    АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өндөр түвшинд илүү удаан хугацаанд хадгална гэсэн дохио өглөө. Энэ нь аж үйлдвэрийн түүхий эдүүдийн эрэлтийг бууруулж болзошгүй нөхцөл байдал үүсгэснээр зэс болон бусад металлуудын үнэ буураад байна.

    Лондоны Металлын биржид зэсийн үнэ 1.2 хувиар буурч, тонн нь 9829 ам.доллар боллоо. Харин хөнгөн цагааны үнэ 1.7 хувиар,  цайр, цагаан тугалганы үнэ нэг гаруй хувиар буурчээ.

    Хөрөнгө оруулалтын сангууд зэсийн арилжаанаас ашиг хүртэж, позицоо хаахтай зэрэгцэн дэлхийн хэмжээнд зэсийн нөөц тогтмол нэмэгдэж, БНХАУ-д эрэлт буурах төлөвтэй болсноор энэхүү металлын үнэ өнгөрсөн сард хүрсэн дээд түвшнээсээ 10 гаруй хувиар буурлаа.

    Холбооны Нөөцийн банк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх дохио зах зээлд өгсөн нь зэсийн үнийн уналтад нөлөөлсөн гэж “Shanghai East Asia Futures” компанийн шинжээч тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих