
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын хэрэглээний зардал, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрлэлийн салбарын гарц оны эхний хоёр сард шинжээчдийн төсөөллөөс давж өссөнөөр Дональд Трампын тарифын дарамт нэмэгдсэн энэ үед тус улсын эдийн засаг харьцангуй тэсвэртэй байгаагийн эхний дохио боллоо. Хэдий тийм боловч шинэ орон сууцны уналт сүүлийн зургаан сард анх удаа эрчимжсэн нь үл хөдлөх хөрөнгийн хямрал ёроолдоо хүрэх болоогүйг харуулж байна.
БНХАУ-ын Засгийн газар дотоодын эрэлт идэвхжүүлэх даацтай дэмжлэгийн багц зарлана гэсэн хүлээлт зах зээлд оршсоор байгаа ч эдийн засгийн гол албан тушаалтнууд нь даваа гарагт хийсэн хэвлэлийн хурлаараа тийм ч дэлгэрэнгүй алхмууд танилцуулсангүй.
Өрхийн орлогыг нэмэгдүүлж, худалдан авах чадварыг нь сайжруулахад төвлөрсөн арга хэмжээнүүд авч ажиллахаа БНХАУ-ын Эдийн засгийн төлөвлөлтийн агентлаг онцолжээ.