logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Сонгууль 2024
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорч эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 21 09:40
    614
    Монгол Ардын намын дарга тойрогт нэр дэвших бол Ардчилсан намын дарга намын жагсаалтаа тэргүүлнэ

    2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг нам, эвслүүд тодруулж эхэллээ. Энэ удаагийн сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор болоод байгаа юм. 

    Эрх баригч Монгол Ардын намын хувьд Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэ тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөө мэдэгдсэн бөгөөд тус намын жагсаалтын нэгдүгээрт Г.Лувсанжамц хэмээх олонд төдийлөн танигдаагүй инженер бичигдсэнийг хэвлэлүүд мэдээлж байна. Мөн дэд сайдууд, Нийслэлийн засаг даргын орлогч нар жагсаалтад багтжээ. 

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон сонгуульд нэр дэвшихээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлээд буй. Тэрбээр Монгол Ардын намын жагсаалтын эхний 15-д багтаад байгааг Засгийн газрын хэвлэлийн алба тодотгов.

    Харин Ардчилсан намын жагсаалтад тус намын дарга Л.Гантөмөр, С.Одонтуяа, С.Баярцогт, Б.Пунсалмаа зэрэг улс төрчид бичигдсэнийг эх сурвалжууд мэдээлсэн юм.

    “Хүн” намаас тойрогт Нүүрс ассоциацын Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал тэргүүтэй хүмүүс нэр дэвшиж байгаа бол намын жагсаалтаар тус намын дарга тэргүүлэхээр байна. Тэрбээр "Намын дарга нар өөрсдөө үлгэрлэж, бодлогын өрсөлдөөнийг хангах хүрээнд жагсаалтаа тэргүүлэх нь зүйтэй" гэсэн байр суурь илэрхийлжээ.

    Одоогоор нэр дэвшигчид эцэслэн тодроогүй байгаа бөгөөд тавдугаар сарын 21-нээс эхлэн 25-ныг дуустал нам, эвслүүд хүсэлтээ өгч, Сонгуулийн ерөнхий хороо долоо хоногийн дотор шийдвэрлэх аж.

    Үүнээс гадна Үндэсний аудитын газраас Сонгуулийн ерөнхий хороонд бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ энэ сарын 24-нд хүргүүлнэ. Нийт 77 бие даагч мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар өгчээ.

    Cэтгэгдэл бичих