logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    “Volvo” цахилгаан автомашины үйлдвэрлэлээ БНХАУ-аас Бельги рүү шилжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 13 12:00
    360
    “Volvo” компани программын доголдлын улмаас “EX30” загварын бүх автомашинаа эргүүлэн дуудна

    Европын Холбоо БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд тариф тогтоох гэж буйтай холбоотойгоор “Volvo” компани БНХАУ дахь үйлдвэрлэлээ Бельги улс руу нүүлгэж эхэлснийг “The Times”  мэдээллээ. Ингэснээр тус компанийн “EX30”, “EX90” цахилгаан загварууд Бельги улсад үйлдвэрлэгдэхээр болж байна. Мөн зарим загварын угсралтыг Их Британи руу шилжүүлэхээр болжээ.

    БНХАУ-ын “Zhejiang Geely” компанийн эзэмшдэг “Volvo” компани барууны тарифын хязгаарлалтад орох хамгийн өндөр магадлалтай байгааг “The Times” онцолсон байна. Европын Холбоо БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд долоодугаар сарын дөрвөнөөс эхлэн тариф тогтоох гэж байгаагаа зарлаад байгаа юм. Ингэснээр импортын татвар одоогийн 10 хувиас өндөр болохоор байна.

    Үүний зэрэгцээ “Volvo” компани 72 мянга орчим бүх “EX30” загварын автомашинаа программын доголдлоос үүдэн эргүүлэн дуудахаа мэдэгдээд байгаа юм. Дээрх мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш 3.5 хүртэлх хувиар унаад байна.

    Cэтгэгдэл бичих