logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Алтны үнэ ойрын хугацаанд унц нь $3200-3500 хүрнэ гэж томоохон банкнууд тооцоолж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 18 08:55
    298

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    Алтны үнэ түүхэндээ анх удаа унц нь 3000 ам.долларын босго даваад байна

    Төв банкнуудын идэвхтэй худалдан авалт, дэлхий дахины эдийн засгийн эмзэг байдал, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын олон улсын худалдааны дүрмийг шинээр бичих оролдлого зэрэг нь алтны үнийн өсөлтөд түлхэц болж, унц нь түүхэнд анх удаа 3000 ам.долларын босго давлаа.

    Баасан гарагт унц алтны үнэ 0.5 хувиар өсөж, 3004.94 хүрээд байсан бол эргэн ялимгүй буурч, өнөөдрийн байдлаар унц нь 3009 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.

    Дэлхийн хөрөнгө оруулалтын томоохон банкнууд шар металлын үнийн төсөөллөө тасралтгүй нэмэгдүүлсээр байна. Тухайлбал: “UBS” банк өмнөх төсөөллөө ахиулж, дараагийн дөрвөн улиралд алтны үнэ унц нь 3200 ам.доллар хүрнэ гэж үзсэн бол “Mcquarie Group”-ийн зүгээс II улиралд бүр 3500 ам.доллар хүрнэ гэж таамаглаад буй. Үүнээс өмнө “Bank of America”, “Citigroup” зэрэг банк мөн өөдрөг төсөөлөлтэй байгаагаа мэдээлж байсан юм. 

    Олон зууны турш алт нь хүнд цаг үед үнэ цэн хураах хэрэгсэл, зах зээлийн айдсын хэмжүүр байсаар ирсэн юм. Тус үнэт металл дэлхийн санхүүгийн хямралын дараа анх удаа 1000 ам.доллар хүрч байсан бол Covid-19 цар тахлын үед 2000 ам.долларын бүс рүү орж байлаа. Сүүлийн 25 жилийн хугацаанд алтны үнэ 10 дахин өсөж, АНУ-ын хувьцааны жишиг “S&P 500 Index”-ийг өсөлтөөрөө хол даваад байна.

    Cэтгэгдэл бичих