logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Зэсийн үнийн өсөлтийн буухиа үргэлжилсээр $11,000 давж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 21 09:00
    261

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    Зэсийн эрэлт харьцангуй сул хэвээр бөгөөд ялангуяа гол худалдан авагч БНХАУ-д агуулахын нөөц хангалттай түвшинд хадгалагдаж, зэс утас болон зэс цувимал үйлдвэрлэгчид нь бүр гарцаа бууруулах болжээ

    Зэсийн үнийн олон сар үргэлжилсэн өсөлтийн буухиа үргэлжилсээр тонн нь 11 мянган ам.доллар давж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрлээ. Нийлүүлэлтийн хомсдол улам гүнзгийрнэ гэсэн хүлээлттэй хөрөнгө оруулагчид тус зах зээл рүү хошуурсан нь үнийн өсөлтийг хөтөлсөөр байна.

    Даваа гарагийн арилжаагаар Лондоны Металлын бирж дэх фьючерс үнэ дөрвөн хувиар өссөнөөр зэсийн үнэ анх удаа тонн нь 11 мянган ам.доллар давжээ. Банкнууд, олборлогч компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд зэсийн урт хугацааны эерэг төлөвийг олон сарын турш тодотгож, ялангуяа сүүлийн хэдэн долоо хоногт тус зах зээл рүү их хэмжээний хөрөнгө оруулалт цутгасан нь арилжаалагчдад ирэх дарамтыг нэмэгдүүлсэн байна.

    2024 онд зэсийн зах зээлд гарсан хэд хэдэн үйл явдал нь өсөлтийн хүлээлтийг улам бататгаж, спекулятив шинжтэй хөрөнгө оруулалтын урсгалыг улам тэлжээ.

    Зэсийн хүдрийн нийлүүлэлт хумигдаж, боловсруулах үйлдвэрүүд гарцаа танаж магадгүй болсон, мөн цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун зэрэг салбаруудын эрчтэй өсөлт уламжлалт салбаруудын удаашралыг нөхнө гэдэгт хөрөнгө оруулагчид ихээхэн мөрий тавьж байгаа нь тус зах зээлийн өнөөгийн өнгийг тодорхойлж байна.

    Болгоомжлол оршсоор

    Гэвч биет зэсийн арилжаанд оролцогчдын дийлэнх нь зэсийн үнийн өсөлт байх ёстойгоосоо эрт эхэлснийг анхааруулж буй.

    Зэсийн эрэлт харьцангуй сул хэвээр бөгөөд ялангуяа гол худалдан авагч БНХАУ-д агуулахын нөөц хангалттай түвшинд хадгалагдаж, зэс утас болон зэс цувимал үйлдвэрлэгчид нь бүр гарцаа бууруулах болжээ. Түүгээр зогсохгүй дотоодын зах зээлийн үнэ нь Нью-Йорк, Лондоны зах зээлийн үнээс хамаагүй доогуур байгаатай холбоотойгоор БНХАУ-ын боловсруулах үйлдвэрүүд зэсээ экспортод гаргахаар уралдаж байгаа аж.

    Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчид барууны биржүүд рүү хошуурч, сандарсан “шорт” арилжаалагчид богино позицоо буцаан худалдаж авахаар яарч буй нь зэсийн энэхүү “бодит байдлаас зөрсөн” үнийн өсөлтийг өдөөсөөр байна.

    Cэтгэгдэл бичих