logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    БНХАУ-ын эдийн засаг I улиралд 5.3 хувиар тэлж, шинжээчдийн таамгийг давлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 16 16:00
    284

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын ДНБ-ий өсөлт тогтвортой үргэлжлэх эсэх нь эдийн засагчдын анхаарлын төвд байна

    БНХАУ-ын эдийн засаг оны эхний улиралд 5.3 хувиар тэлсэн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь шинжээчдийн таамаг болох 4.8 хувиас өндөр үзүүлэлт болсон хэдий ч өсөлт хэр тогтвортой эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Тухайлбал: БНХАУ-ын оны эхний улирлын өсөлтөд нэгдүгээр сарын болон хоёрдугаар сарын эдийн засгийн үйл ажиллагааны идэвх голлон нөлөөлжээ.

    Харин гуравдугаар сард тус улсад жижиглэн худалдаа болон аж үйлдвэрийн гарц шинжээчдийн хүлээлтээс бага дүнгээр өссөн нь сорилтууд айсуй байгааг илтгэж байгаа юм.

    Дэлхийн хоёр дахь том эдийн засаг цар тахлын хямралаас хойш хараахан тогтворжиж чадаагүй байна. БНХАУ дэвшилтэд технологийг дотооддоо үйлдвэрлэхэд төвлөрч, олон улсад эрэлт өндөр байгаа зэрэг нь тус улсын үйлдвэрлэл тогтвортой байхад нөлөөлж байгаа аж. Хэдий тийм боловч удаан үргэлжилсэн үл хөдлөх хөрөнгийн хямрал, дефляцид ороод буй үйлдвэрийн үнэ зэрэг нь хэрэглэгчдийн итгэл, худалдан авалт саарахад хүргэж байна.

    Гуравдугаар сарын байдлаар БНХАУ-ын импорт 1.9 хувиар буурсан нь шинжээчдийн таамгаас өндөр дүн болж байна. Мөн тайлант хугацаанд экспортын хэмжээ нь 7.5 хувиар агшжээ.

    БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт сорилтууд байсаар байгаа нь гангийн эрэлт цаашлаад нүүрсний эрэлтэд шууд нөлөөлнө гэж Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч хэлж байлаа.

    Cэтгэгдэл бичих