logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНХАУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадал оргил цэгтээ хүрээд байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 16 15:40
    255

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал хэт их өсжээ

    БНХАУ-ын үйлдвэрлэлийн хүчин чадал дээд хязгаараа давж, оргил түвшинд хүрснийг  “Economist Intelligence Unit” компани мэдээлэв. Тус улсын үйлдвэрлэлийн хүчин чадал хэт өсөж, үнэ унагаж байгаа асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж буй энэ үед дээрх судалгааг танилцууллаа. АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен, ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц нар энэ асуудлаар БНХАУ-д анхааруулга өгөөд байгаа юм.

    Ялангуяа БНХАУ-ын цахилгаан бараа, хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадал хэт өндөр түвшинд хүрснийг шинжээчид онцолж байна. Хэдий тийм боловч энэ байдал түр хугацаанд л үргэлжилнэ гэж үзэж байгаа аж.

    Түүнчлэн БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар хямарч, эрэлт буурснаас ган, цемент, барилгын машин механизм үйлдвэрлэх хүчин чадал нь илүүдсэн байна. Харин цэнэг хураагуур, нарны хавтан, автомашин, эмийн үйлдвэрлэлийн хүчин чадал хэт ихээр өсөөгүйг шинжээчид онцолж байв.

    Cэтгэгдэл бичих