logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Ойрын 4 хоногт 50 вагон түлш хилээр нэвтрэх хуваарийг ОХУ-ын тал ирүүлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 29 17:30
    575
    Монгол Улсад нийлүүлэх шатахуун, түлшний тээвэрлэлттэй холбоотой асуудлыг “Оросын Төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Орлогч дарга хариуцна

    ОХУ-аас шатахуун, түлшний нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа бөгөөд ойрын дөрөв хоногт нийт 350 вагон түлш хилээр нэвтрэх хуваарьтай байгаа бол цаашид 730 вагон түлш нийлүүлэх хуваарийг “Оросын Төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгээс ирүүлснийг ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд А.А.Козлов мэдээллээ. Хуваарийн дагуу 11 дүгээр сарын 29-ний өдөр 117 вагон түлш хилээр орж иржээ. 

    Харин “Rosneft” компанийн зүгээс нөөц хангалттай, нийлүүлэлт хэвийн хийж байгаа ч төмөр замын тээвэр зохион байгуулалттай холбоотой зарим бэрхшээл үүсээд байсныг шийдвэрлэсэн талаар онцолсон байна.

    Түүнчлэн Монгол Улсад нийлүүлэх шатахуун, түлшний тээвэрлэлттэй холбоотой асуудлыг “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Орлогч дарга ОХУ-ын талаас бүрэн хариуцан ажиллахаар болжээ.  Харин Монголын талын тээвэр зохион байгуулалтад бэрхшээл тулгарч буй учраас анхаарал хандуулах хэрэгтэйг тодотгож байна.

    11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар АИ-92 автобензин 20 хоног, АИ-95 автобензин 25 хоног, дизель түлшний 16 хоногийн нөөцтэй байгааг Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ. 

    Cэтгэгдэл бичих