logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Дональд Трамп тарифын хэрэгжилтийг 90 хоногоор хойшлуулсан ч БНХАУ-ын тарифыг 125 хувьд хүргэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 10 08:30
    571

    Зургийг: Saul Loeb/AFP/Getty Images

    АНУ-аас дэлхийн 56 улс болон Европын Холбоонд ногдуулсан тарифын арга хэмжээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш ердөө 13 цагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийлээ

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өндөр тариф ногдуулсан улс орнуудын тарифын хэрэгжилтийг 90 хоногийн хугацаанд түр зогсоолоо. Харин үүнээс өмнө АНУ-д 84 хувийн хариу тариф ногдуулаад байсан БНХАУ-ын тарифыг 125 хувьд хүргэж өсгөв. Тэрбээр АНУ-ын тарифын арга хэмжээний эсрэг "ямар нэгэн арга, хэлбэрээр хариу арга хэмжээ аваагүй" улс орнуудын тарифыг түр зогсоож буйгаа тодотгожээ. 

    Тариф хэрэгжиж эхэлсний дараа хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом унасан нь Дональд Трамп шийдвэрээ түр зогсооход нөлөөлсөн гэж мэдэгджээ. Бизнесийн төлөөллүүд болон хөрөнгө оруулагчид Дональд Трампт тарифын арга хэмжээгээ эргэн харах ихээхэн шахалт үзүүлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

    Дональд Трампын гэнэтийн мэдэгдлийн дараа хувьцааны зах зээл 2008 оноос хойш байгаагүй өндөр дүнгээр өсөж, “S&P 500 Index” 9.5 хувиар цойлсноор “Баавгай” зах зээлээс гарлаа. Технологийн салбарын компаниуд давамгайлдаг “Nasdaq 100 Index” ч 12 хувиар өсөв. Харин АНУ-ын хоёр жилийн хугацаатай  бондын өгөөж 30 суурь нэгжээр өссөн үзүүлэлттэй байна.

    S&P.png

    Дональд Трампын бодлого тодорхойгүй хэвээр байгаа учир энэхүү өсөлт магадгүй богино хугацаандаа үргэлжилнэ гэж шинжээчид тооцоолж байгаа аж. Үүний дараа “Goldman Sachs” АНУ-ын эдийн засаг уналтад орно гэсэн төсөөллөө цуцалсан байна. Тус банк ирэх онд АНУ-ын эдийн засаг унах магадлал 65 хувьтай гэж тооцоолж байсан юм. Хэдий тийм боловч “Delta”, “Walmart” зэрэг томоохон компанийн Гүйцэтгэх захирлууд АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал өндөр байна гэсэн айдастай байгааг мэдээлж байна.

    Санал болгох: "Нөхөр, дайсан ялгаагүй" АНУ-ын тарифын талаар таны мэдэх хэрэгтэй бүх зүйл

    Дашрамд дурдахад: “Bridgewater Associates”-ийн үүсгэн байгуулагч, нэрт хөрөнгө оруулагч Рэй Далио тарифын өргөн хүрээний нөлөөг “амьдралд ганц тохиох сүйрэл” болох вий хэмээн анхааруулжээ.

    “Хөрөнгө оруулагчид зөвхөн тарифт хэт төвлөрч, мөнгөний бодлого, улс төр, геополитикийн дэг журамд авчрах өөрчлөлтийг нь харахгүй байна. Энэ суурь нөхцөлийг умартсанаар түүхэн дэх хамгийн том хямралд дайруулж магадгүй” хэмээн “X” хуудастаа бичжээ.

     

    Skylar Woodhouse, Josh Wingrove

    Cэтгэгдэл бичих