
Зургийг: Alexander Manzyuk/Reuters
Энэ он гарсаар цагаан алтны нийлүүлэлтийн хомсдол сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрээд байна. Тус металлын эрэлт, нийлүүлэлтийн зөрүү өнгөрсөн онд унц нь 518 мянга байсан бол энэ онд 598 мянга болж нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Өнгөрсөн оны ОХУ-ын нийлүүлэлтийн огцом өсөлт эргэн хэвийн хэмжээнд хүрч буурсан нь үүнд голлон нөлөөлжээ. Мөн одоогийн зах зээлийн эрэлт өндөр хэвээр байгаа нь хомсдол үүсгэж буйг байгальд ээлтэй технологи үйлдвэрлэгч “Johnson Matthey” компани онцолж байна.
Мөн цагаан алтны бүлгийн бусад металлууд болох палладий болон родиумын нийлүүлэлт энэ онд зах зээлийн эрэлтийг хангаж чадахгүй байх төлөвтэй байгааг анхаарууллаа. Эдгээр нь автомашины хорт хийн ялгарлыг бууруулахад ихээхэн нөлөөтэй гол түүхий эд юм. Харин цагаан алт нь үнэт эдлэл, хөрөнгө оруулалт зэрэг олон салбарт шаардлагатай байдаг.
Автомашин, үнэт эдлэлийн эрэлт бага зэрэг суларсан ч цагаан алтны эрэлт 7.61 сая унц орчимд тогтворжихоор байгаа юм.