logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Арбитрын маргааны зардлын улмаас “Entrée Resources”-ийн I улирлын алдагдал $1.1 сая болж өсжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 09 16:00
    520

    Зургийг: entreeresourcesltd.com

    Entrée Resources: Шивээ толгой, Жавхлант уурхайн лицензийг шилжүүлж өгөх нь эн тэргүүний зорилт

    “Entrée/Oyu Tolgoi” хамтарсан компаниар дамжуулан “Оюутолгой” төсөлд олборлолтын лиценз эзэмшдэг “Entrée Resources” компани 2024 оны эхний улиралд 1.1 сая ам.долларын үйл ажиллагааны алдагдал хүлээснээ тайлагналаа.

    Өнгөрсөн оны эхний улиралд 0.9 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад алдагдал нь ийнхүү өссөн нь “Оюу Толгой” ХХК-тай хийж буй яриа хэлэлцээ, арбитрын маргааны зардалтай холбоотой болохыг дурдсан байна.

    Мөн тус компанийн одоогийн эн тэргүүний зорилт нь Монгол дахь охин компанийнх нь эзэмшдэг "Шивээ толгой" болон "Жавхлант" уурхайн лицензүүдийг “Оюу Толгой” ХХК-д шилжүүлж өгөх ажлыг дуусгавар болгох явдал гэдгийг онцолжээ.

    Лиценз шилжүүлгийг “Entrée/Oyu Tolgoi” компанитай байгуулсан гэрээгээ дуусгавар болгох, эсвэл одоо хэрэгжиж буй хамтарсан компани байгуулах гэрээнд өөрчлөлт оруулах замаар гүйцэтгэх сонирхолтойг мэдээлсэн байна. 

    Cэтгэгдэл бичих