logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    Жендерийн эрх тэгш байдлыг хангахад зориулж буй төсөв улсын төсвийн нэг хувьд ч хүрэхгүй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 29 16:40
    251
    Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх энэ жилийн аян “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө оруулцгаая” уриа дор зохион байгуулагдаж байна

    “Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай”-г Хөгжлийн түншлэгчдийн ээлжит уулзалтад оролцогчид онцолж байна.

    Монгол Улсын хувьд жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр олон улсын түншлэгч байгууллагууд л төсөл хэрэгжүүлдэг аж. Харин энэ асуудлыг шийдэхэд зарцуулж буй төсөв нь улсын нийт төсвийн нэг хувьд ч хүрдэггүй гэдгийг Жендерийн үндэсний хороо онцоллоо. Тиймээс улсын төсөвт жендерийн мэдрэмжтэй аргачлалыг нэвтрүүлээд байгаа юм байна. Тухайлбал: боловсролын салбар, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийг хэрэгжүүлэх, аргачлалыг нэвтрүүлээд байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ тодотголоо.

    2023 оны эхний хагас жилд Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн гэж Жендерийн үндэсний хороо мэдээлж байв.

    Улсын хэмжээнд оны эхний зургаан сарын байдлаар үйл ажиллагаа явуулж буй Нэг цэгийн үйлчилгээний төв болон Түр хамгаалах байраар нийт 1507 үйлчлүүлэгч эрүүл мэндийн, хамгааллын нийгмийн сэтгэлзүйн зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээ авсан байна. Энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад нэг хувиар өссөн үзүүлэлт боллоо.

    Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд дэлхийн 180 гаруй улс “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриа дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн аян “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө оруулцгаая” уриа дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ чиглэлд хувь хүн, олон нийт, хөгжлийн түншүүд, улс орнуудын Засгийн газрын санал санаачилгыг өрнүүлэхэд чиглэж байна.

    Жендерт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох эрх мэдэл, хүчний ялгаатай байдал юм. Иймд охид, эмэгтэйчүүдийн эрхээ эдлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг тасралтгүй зохион байгуулах шаардлага байсаар байна.

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовска

    Жендерийн Үндэсний хорооны ажлын албаны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг

    Cэтгэгдэл бичих