
Зургийг: Lam Yik/Bloomberg
“Hong Kong Exchanges & Clearing” компани буюу Хонконгийн Хөрөнгийн биржийн шинэ Гүйцэтгэх захирал томоохон IPO-нууд эргэн ирнэ гэж таамаглаж байна. Тэрбээр "Суурь хөрөнгө оруулалтын орчин сайжирч, БНХАУ-ын зохицуулагчдын тусламж зэрэг нь Хонконгийн хөрөнгийн зах зээлд IPO-нууд эргэн нэмэгдэх нөхцөл болно" гэж үзэж байгаа аж.
Одоогоор Хонконгийн Хөрөнгийн биржид IPO хийх хүсэлтээ өгсөн 100 гаруй компани байгааг тус биржийн шинэ Гүйцэтгэх захирал Бонни Чан “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
2024 он гарсаар Хонконгийн Хөрөнгийн биржид ердөө 15 компанийн хувьцаа шинээр бүртгүүлсэн байна. Эдгээр компаниуд нийт 998 гаруй сая ам.доллар татан төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеийн түвшин болох 1.7 тэрбум ам.доллароос бага дүн болж байгаа юм.
Энэ онд Хонконгийн хөрөнгийн захад хамгийн том IPO хийсэн “Bubble Tea” үйлдвэрлэгч БНХАУ-ын “Sichuan Baicha Baidao Industrial”-ийн хувьцааны ханш эхний өдрөө 27 хувиар унасан байна.