logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    Арабика кофены үнэ 2011 оны дээд түвшинд ойртлоо
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 02 10:20
    404

    Зургийг: Marlene Awaad/Bloomberg

    Кофены үнэ фунт нь 246 орчим ам.долларт арилжаалагдаж байна

    Нью-Йоркийн биржид арабика кофены фьючерс ханш 2011 оноос хойших дээд түвшинд дөхөөд байна. Үүний зэрэгцээ Бразилд хэт халууны улмаас ган гачигтай байгаатай холбоотойгоор нөөц бүрдүүлэлтэд чухал ургац хураалтын үед эрсдэл үүсэж магадгүй байгаа аж.

    Өнгөрсөн долоо хоногт арабика кофены фьючерс үнэ 2022 оны дээд түвшинд хүрсэн ч 13 жилийн дээд цэгээ давж чадаагүй юм.

    Гуравдугаар сараас хойш кофены тариалалтын гол бүс нутагт хур тунадас бага байсан нь эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж Бразилын томоохон  үйлдвэрлэгчдэд агрономийн үйлчилгээ үзүүлдэг “RR Consultoria Rural” компани тодотгосон байна.

    Байгалийн гамшиг хяналтын “Camedan” төвийн мэдээлснээр V-VIII сард газар тариалангийн гол бүс нутгуудад 1981 оноос хойших хамгийн хуурай цаг ууртай үе тохиож байгаа аж. Энэ нь дэлхийн хэмжээнд элсэн чихэр, кофе, шар буурцгийн хувьд улам бүр хамааралтай болж буй Бразилын ургацад эрсдэл учруулж буйг анхааруулсан байна.

    Cэтгэгдэл бичих