logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    БНСУ-д зорчих Богино хугацааны С-3 ангиллын визийн хүчинтэй хугацаа 3 жил болж өөрчлөгдлөө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 29 15:05
    1248

    Зургийг: С.Батсайхан

    Гэр бүлийн гишүүн нь БНСУ-д урт хугацаагаар амьдарч буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой боллоо

    БНСУ-ын Хууль зүйн яамнаас Монгол Улсын иргэдэд богино хугацааны нэг удаагийн С-3 ангиллын болон олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт оруулж, хүрээг нь нэмэгдүүлснийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гу танилцууллаа. Визийн журмын өөрчлөлтийг 11 дүгээр сарын 20-ноос албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ.

    Журмын өөрчлөлтөөр БНСУ-д коллежоос дээш хөтөлбөр дүүргэсэн эсвэл бусад улсад Магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болж байна.  Өмнө нь мөрдөгдөж байсан журмаар БНСУ-д Бакалавраас дээш болон бусад улсад Магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой байсан юм. Мөн нөхөр, эхнэр эсвэл шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь (өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг, эх, 19-өөс доош насны хүүхэд) БНСУ-д урт хугацаагаар буюу нэг жилээс дээш хугацаагаар оршин сууж буй иргэн, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн 22 оронд зорчих визтэй болон зорчиж байсан иргэдэд олон удаагийн виз олгохоор болжээ.

    Түүнчлэн Богино хугацааны аяллын С-3 ангиллын нэг удаагийн визийн оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа нэг жил байсныг оршин суух хугацааг хэвээр үлдээж, хүчинтэй хугацааг нь гурван жил болгон сунгаж байна. Тодруулбал: БНСУ-д зорчих олон удаагийн визийн хугацаа өмнө нь 1, 3, 5 жилийн хугацаатай байсан бол энэхүү өөрчлөлтөөр гурав болон таван жил болж байгаа аж. Олон удаагийн визийн нөхцөл, шаардлага хангасан иргэн хамгийн багадаа гурван жилийн хугацаатай виз авах юм байна. 

    БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гу "Цаашид БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын иргэд тус улсад ая тухтай зорчих, хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих талд үргэлжлүүлэн санаа тавьж ажиллах болно. БНСУ-ын хуулийг сайн дагадаг улс орнуудад визийн нөхцөлийг сунгах, хөнгөвчлөх арга хэмжээ авч ажиллаж байна. Харин хууль сахидаггүй хүмүүст хатуу арга хэмжээ авч ажиллана" гэж тодотголоо.

    Үүнээс гадна визийн мэдүүлэг хүлээн авах Төлөөлөгчийн газруудыг шинэчилж, тоог нь нэмэгдүүлснийг Элчин сайд онцлов.

    Энэ он гарсаар 123 мянга гаруй иргэн БНСУ руу зорчсон байна. Одоогийн байдлаар Монгол Улсын 54 мянга орчим иргэн БНСУ-д оршин сууж байгаагаас 19 мянга нь визийн хугацаа хэтрүүлэн ажиллаж, амьдарч буйг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих