logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    "Niche" зах зээлд зориулсан бүтээгдэхүүнүүд буюу эдгээрийг Монголд үйлдвэрлэдэг гэж үү?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 26 11:00
    1359

    Зургийг: Buuvei brand

    Жилд 20-30 сая төгрөгийн борлуулалт хийдэг байсан "Buuvei" брэндийн борлуулалт сүүлийн жилүүдэд 3 дахин өсжээ

    Уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүн нийт экспортын 10 хувийг ч бүрдүүлэхгүй байгаа манай улсад дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээр орлогын сувгаа төрөлжүүлэхэд заавал масс үйлдвэрлэл явуулах шаардлагагүй байж мэднэ. 

    “Монголд үйлдвэрлэдэг” гэдгийг нь төдийлөн олон хүн мэддэггүй бүтээгдэхүүнүүдийн ард дотоодын үйлдвэрлэлийн салбарт анхдагч, эсвэл хуруу дарам цөөн тоглогчдын нэгт тооцогддог компаниуд байгаа гэдгээрээ онцлогтой. 

    Түүхээ шингээсэн нэхий олбог 

    “Buuvei” нь хадны сүг зургуудыг зүймэл урлалын аргаар оёж, нэхий олбог үйлдвэрлэж байна. “3-4 жил туршилт хийсний үндсэнд 2017 оноос бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн, нэхий олбогоос үс унахгүй, үнэргүй байдгаараа онцлогтой” хэмээн тус брэндийн үүсгэн байгуулагч М.Бадамренчин онцолж байв.

    Галын хор үйлдвэрлэл

    2018 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан “Эс Жи Нэкр” ХХК Монгол Улсад анх удаа бүх төрлийн гал унтраагуур үйлдвэрлэж байна. Үйлдвэр нь хоногт 400-500 ширхэг гал унтраагуур үйлдвэрлэх хүчин чадалтай.

    Монгол Улсын гал унтраагуурын нийт хэрэгцээ жилд 20 гаруй мянган ширхэг байдаг гэж үздэг. Одоогоор тус үйлдвэр Монгол Улсын нийт хэрэгцээг хангах хүчин чадалтай ч нийт хэрэглээний 30 орчим хувийг хангаж байгаа аж. Мөн зөвхөн СЕ стандарт буюу Евро стандартын гал унтраагууруудыг үйлдвэрлэдэг бөгөөд эдгээр нь Монгол Улсын цаг уурын нөхцөлд тохирсон байдгийг мэдээлж байв.

    Нохой, муурын хувцас үйлдвэрлэл

    Дотоодын зарим компани нохой, муурын хоол тэжээл үйлдвэрлэж, Япон болон бусад улсад экспортолж буй. Тэгвэл таны дөрвөн хөлт найзуудыг “загварлаг” харагдуулах нэгэн брэнд мэндлээд багагүй хугацаа өнгөрчээ. Нохойд зориулсан ноолууран цамцыг цөөн тооны компани туршилтаар гаргасан байдаг. Харин “Нолли” брэнд таван төрлийн ноолууран цамцны коллекц, цүнх, оосор зэрэг гурван төрлийн арьсан бүтээгдэхүүн, дэвсгэр зэрэг дагалдах бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж, эцсийн загвараа батлан үйлдвэрлэж байна.

    unnamed (3).jpg

    Мөн тэрбээр экспортод гарах бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэхэд тухайн үйлдвэрүүдийн хүчин чадал дутагдах, бүтээмж бага байх нь Монгол Улсын онцлог гэдгийг дурдаж байлаа.

    Хүүхдийн живх үйлдвэрлэл

    “Сүлд шонхор” ХХК Монголын анхны хүүхдийн живх “Тоди” брэндийг хөгжүүлсэн бөгөөд дотоодын хүүхдийн живхний зах зээлийн 25-30 хувийг ханган ажиллаж байна. “Тоди” хүүхдийн живх 18 төрлийн түүхий эдээс бүтдэг бөгөөд АНУ, Япон, Герман, Тайвань, БНХАУ-аас үндсэн түүхий эдүүдээ оруулж ирдэг аж.

    Хүүхдийн живхний борлуулалт ерөнхийдөө инфляцтай хамааралтай байдаг буюу худалдан авах чадвар буурах тусам борлуулалт нь буурах хандлагатай байдаг байна.

    Шаазан үйлдвэрлэл

    2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол өв шаазан” нь 7-8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд эмээлтэй хос морь, ноён хатан, өндөр гэгээн Занабазар зэрэг шаазан бүтээгдэхүүн урладаг аж. Социализмын үед шаазангийн үйлдвэрт зураачаар ажилладаг байсан Д.Дашдэлгэр энэхүү үйлдвэрлэлийг эрхлэн явуулдаг байна.

    unnamed (5).jpg

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих