
•Live
Биднийг дагах
Авто тренд
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Х.Солонго
Авто тренд
Нийтлэлийг хуваалцах
Х.Солонго
“Xiaomi” компани “SU7” цахилгаан автомашинаа энэ сараас зах зээлд нийлүүлнэ
Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 12 16:00
186
Зургийг: Angel Garcia/Bloomberg
“Xiaomi” компани БНХАУ-ын Төрийн өмчит “Beijing Automotive” групптэй хамтран цахилгаан автомашинаа үйлдвэрлэнэ
Ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” компани удаан хүлээлгэсэн цахилгаан автомашинаа энэ сард дэлхийн 29 хотод худалдаанд гаргах болсноо мэдэгдлээ. Үүний дараа тус компанийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид 9.9 хувиар буюу сүүлийн нэг жилийн хамгийн өндөр дүнгээр өссөн байна.
Тодруулбал: “Xiaomi” компани гуравдугаар сарын 28-ны өдөр “SU7” цахилгаан автомашинаа худалдаанд гаргана гэдгээ “Weibo” платформоор дамжуулан мэдэгджээ. Харин худалдаалах үнийг нь хараахан зарлаагүй байна.
Тус компани цахилгаан автомашинаа үйлдвэрлэхдээ БНХАУ-ын Төрийн өмчит “Beijing Automotive” групптэй хамтран ажиллаж байгаа аж. Дээрх мэдэгдэл “Xiaomi” компанийн борлуулалтыг энэ онд дөрвөн хувиар өсөх магадлалтай байна.
Cэтгэгдэл бичих