
Зургийг: Luis Acosta/AFP/Getty Images
Зэс олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Панам болон Перу улсын зэсийн нийлүүлэлт буурсан нь 2024 онд дэлхийн зэсийн зах зээлийг хомсдолд оруулж магадгүйг шинжээчид анхааруулав.
Панамын дээд шүүх мягмар гарагт Канадын “First Quantum” компанийн “Кобре Панам” уурхайн ашиглалтын гэрээг тус улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж, уурхайг хаах шийдвэр гаргаад байна. Панамын Дээд шүүх мягмар гарагт Канадын “First Quantum” компанийн Панам улсад эзэмшдэг томоохон зэсийн уурхайг хаах шийдвэр гаргасан байна. Ингэснээр тус компани Панам улстай гэрээгээ шинэчлэх хүсэлт талаар боллоо.
Энэхүү шийдвэр гарсны дараа Панамын Ерөнхийлөгч Лаурентино Кортизо уурхайг аюулгүй битүүмжлэх үйл ажиллагаа эхэлнэ гэдгийг мэдэгдсэн байна. Тодруулбал: мягмар гарагт Панамын Дээд шүүх “First Quantum”-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн хуулийг хүчингүй болгосноор уурхайн үйл ажиллагааг зогсоожээ.
“First Quantum” дэлхийн зэсийн гарцын нэг хувийг Панамын уурхайгаас олборлож байсан аж.
Дээрх мэдээлэл гарсны дараа зэсийн үнэ сүүлийн 10 долоо хоногийн дээд түвшинд хүрч, өсжээ. "2030 он гэхэд зэсийн эрэлт 75 хувиар өсөж, 35 сая тонн хүрэхээр байгаа бол нийлүүлэлтийн хүчин чадал 23 сая тонн орчимд байхаар байгаа нь хомсдол бий болох дохио болж байна" хэмээн "Nexans" компанийн Гүйцэтгэх захирал анхааруулж байна.