logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 9 жил хашсан албан тушаалаасаа огцорлоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 07 11:45
    620

    Зургийг: David Kawai/Bloomberg

    Нам нь ойрын саруудад шинэ даргыг сонгох хүртэл Ерөнхий сайд болон Либерал намын даргын албан тушаалыг үргэлжлүүлэн хашихаа Жастин Трюдо хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ

    Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо эрх баригч Либерал намын улс төрчдийн шахалт шаардлагын дагуу албан тушаалаасаа огцрохоор болсноо зарлалаа. Өдгөө 53 настай, "Их 7"-ийн бүлэг дотор хамгийн удаан хугацаанд улсаа удирдсан тэрбээр ирэх сонгууль хүртэлх хугацаанд Либерал намыг нэгтгэн удирдах боломжгүй болсноо мэдэгдсэн байна.

    Эдийн засгийн нөхцөл, амьжиргааны болон орон сууцны өртөгт канадчуудын бухимдал нэмэгдсэн энэ үед Пьер Пуальеврээр удирдуулсан сөрөг хүчний Консерватив намын дэмжлэг ихээхэн тэлж, рейтингээрээ Либерал намыг хол илүүрхээд байгаа юм.

    Канад улсын дараагийн Ерөнхий сайд ирэх гуравдугаар сард сонгогдох бөгөөд тэр хүртэл Жастин Трюдо бүрэн эрхээ хэрэгжүүлэх ажээ. 

    CANADA-BUDGET.png

    Дэлхийн хамгийн нэр хүндтэй дэвшилтэт удирдагчдын тоонд зүй ёсоор багтсан Жастин Трюдо "Та бүгдийн мэдэж байгаачлан би бол тэмцэгч хүн. Ялангуяа нөхцөл байдал яг одоо байгаа шиг ийм чухал, эгзэгтэй үед би тэмцлээс ухардаггүй. Гэхдээ би Канад улсын төлөө сэтгэл, канадчуудын сайн сайхны төлөө зүтгэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгддөг. Канадчууд дараагийн сонгуульд үнэн бодит сонголт хийх эрхтэй. Либерал намын дотоод зөрчлүүдээс хамааран, миний бие дараагийн сонгуульд намаа удирдан нэгтгэж, чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна" гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих