logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    Хиймэл оюуны салбар эрчим хүч ихээр хэрэглэж байгаатай холбоотойгоор газрын тосны эрэлт нэмэгдэнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 21 14:15
    583

    Зургийг: Daniel Acker/Bloomberg

    Enbridge: 2050 он гэхэд газрын тосны өдрийн эрэлт 110 сая баррель давж өснө

    Ирэх 10 жилд хиймэл оюуны технологийн салбар илүү их эрчим хүч хэрэглэхтэй холбоотойгоор газрын тос болон байгалийн хийн эрэлт нэмэгдэх хандлагатай байна АНУ-ын Газрын тосны хүрээлэн мэдээлсэн байна.

    Түүнчлэн дата төвүүдийн эрчим хүчний эрэлт 2030 он гэхэд 160 хувиар өсөхөөр байгааг “Goldman Sachs” өнгөрсөн тавдугаар сард таамаглаж байв. Хиймэл оюунт тооцооллыг эрчим хүчээр хангах шаардлага нэмэгдэж байгаа нь үүнд голлон нөлөөлнө гэж тодотгож байсан юм. 

    Үүний зэрэгцээ АНУ-ын Эрчим хүчний газар ирэх 10 жилийн хугацаанд эрчим хүчний эрэлт 20 орчим хувиар өснө гэж мэдээлсэн байна.

    Эрчим хүчний хэрэглээ өсөхөөр байгаа нь газрын тос болоод байгалийн хийн эрэлтийг цаашид улам эрчимжүүлэх төлөвтэйг эрчим хүчний “Enbridge” компанийн Гүйцэтгэх захирал мөн онцолж байна. Тэрбээр "2050 он гэхэд газрын тосны өдрийн эрэлт 100 сая бүр цаашлаад 110 сая баррелийг ч давж өсөх болно" гэж “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр тодотгосон юм. 

    Дэлхийн эдийн засаг хөгжихийн хэрээр эрэлт өсөн нэмэгдэж буй энэ үед хүмүүсийн хэрэглээнд илүү хөнгөн, хурдан, хямд эрчим хүч л тохиромжтой гэж онцолжээ.

    Харин Олон Улсын Эрчим Хүчний Агентлагаас танилцуулсан газрын тосны эрэлт 97 сая баррель болж буурна гэсэн тооцоололтой харьцуулахад энэ нь зөрүүтэй таамаг болж байна.

    Cэтгэгдэл бичих