logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Инфляц IV сард 6.4 хувьтай гарч, сүүлийн 3 жилийн доод түвшинд очлоо. Гэхдээ...
    Мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 51.8 хувиар буурчээ
    ОУВС: Цалингийн өсөлт, мөнгө тараалт зэрэг нь инфляц оны сүүлээр өсөхөд нөлөөлж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 09 09:30
    822

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Инфляц дөрөвдүгээр сард 6.4 хувьтай гарч, 2021 оны тавдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрснийг ҮСХ мэдээллээ. Ийнхүү инфляц төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж буй ч цалингийн өсөлт, мөнгө тараалт зэрэг нь дотоод эрэлтийг нэмэгдүүлж, улмаар инфляц оны сүүлээр өсөхөд нөлөөлж магадгүйг ОУВС тайландаа онцолсон юм. 

    Инфляцад хамгийн өндөр нөлөөтэй байдаг мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс найман хувиар өссөн бол талх, гурил, будааны үнэ 12.9 хувиар, гурилын үнэ 16.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо тодотгов. 

    Өмнөх оны мөн үеийн статистик үзүүлэлтүүдтэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хурд 0.8 хувиар саарсан байна. Хэдий тийм боловч зудын улмаас хорогдсон малын тоо өмнөх жилүүдээс нэмэгдэж, махны экспорт бараг хийгдээгүй бөгөөд дөрөвдүгээр сараас нөөцийн махыг худалдаанд гаргаад байгаа юм.

    Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд инфляцад импортын барааны үнийн нөлөө харьцангуй буурч байна. Дөрөвдүгээр сард 6.4 нэгж хувийн инфляцын 2.2 нэгж хувийг импортын барааны үнэ бүрдүүлж байгаа нь найман хувиар буурсан үзүүлэлт боллоо. Үүнд шатахуун түлшний үнэ харьцангуй тогтвортой байгаа нь нөлөөлжээ.

    2024 оны эхний улирлын тайлангаар ирэх нэг жилийн хугацааны инфляцын хүлээлт Монголбанкны зорилтот түвшнээс дээгүүр буюу 10.6 хувьтай байна. Энэ нь 2023 оны мөн үеийн судалгааны үр дүнгээс нэг пунктээр илүү байгаа юм.

    "Үнэ өснө" гэсэн хүлээлттэй иргэдийн хувь 76 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 18 пунктээр их байна. Мөн "Үнийн түвшин өөрчлөгдөхгүй" гэсэн хариулт дөрвөн пунктээр буурсныг “NRCC” судалгааны байгууллага мэдээлээд буй юм.

    Cэтгэгдэл бичих