logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    БНСУ-ын “HD Hyundai Marine Solution” компани 2022 оноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO хийлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 09 08:30
    413

    Зургийг: koreaherald.com

    547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв

    БНСУ-ын “HD Hyundai Marine Solution” компани IPO хийж, 547 сая ам.долларыг дотоодын хөрөнгийн захаасаа татан төвлөрүүлсэн нь тус улсад 2022 оноос хойших хамгийн их хөрөнгө татсан анхдагч зах зээлийн арилжаа болсон байна.

    Усан онгоцны засвар, үйлчилгээ үзүүлдэг тус компанийн захиалгын дүн зорилтоо 200 дахин давсан төдийгүй нэгж хувьцааны ханш нь 45 хувиар өсжээ.

    АНУ, БНХАУ-ын харилцан хориг арга хэмжээ хурцдаж буй нь БНСУ-ын усан онгоц үйлдвэрлэлийн салбар хөрөнгө оруулагчдын анхаарлыг илүүтэй татах шалтгаан болж байна гэж “Billionfold”-ийн шинжээч дүгнэсэн байна.

    Cэтгэгдэл бичих