logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Xanadu Mines: "Улаан уул" төслийн бүх 4 цооногоос зэс, алтны өндөр эрдэсжилт илэрсэн
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 24 16:30
    7902

    Зургийг: Xanadu Mines

    "Хармагтай” төслийн зэсийн хүдрийн металл авалт 94 хувь, алтны металл авалт 92 хувьтай байна

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани  "Улаан уул" төслийн хайгуулын өрөмдлөгийн үр дүнд бүх цооногоос зэс, алтны өндөр эрдэсжилт илэрснийг мэдээллээ. 

    Тус компани нийт дөрвөн цооногт ойролцоогоор 4880 метрийн алмазан өрөмдлөг хийхэд бүх цооногт гадаргатай харьцангуй ойр бүсээс өндөр түвшний эрдэсжилт илэрсэн байна. Ийнхүү өрөмдлөгийн үр дүн сайн гарснаар “Xanadu Mines” дараагийн шатны өрөмдлөгийг 2024 оны II хагаст эхлүүлэх боломжтой болсныг онцоллоо. Дорноговь аймаг дахь зэс-алтны “Улаан уул” төслийг “Xanadu Mines” 100 хувь эзэмшдэг юм.

    Үүнээс гадна тус компани үндсэн төсөл болох “Хармагтай” зэс-алтны төсөлдөө 2023 онд 71.9 мянган метрийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэснээ тайлагнаж байв.

    Металлургийн судалгаагаар “Хармагтай” төслийн зэсийн хүдрийн металл авалт 94 хувь, алтны металл авалт 92 хувьтай буюу маш сайн үр дүнтэй гараад байгаа аж.

    Cэтгэгдэл бичих