logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Тураах эмийн хэрэглээ гэрлэлтийг ч, салалтыг ч нэмэгдүүлж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 17 17:00
    580

    Зургийг: Rubberball/Mike Kemp/Brand X

    Жин хасах үйлчилгээтэй “Wegovy”, “Zepbound” эмүүд гэрлэлтэд хэрхэн нөлөөлөх бол?

    Жин хасах үйлчилгээтэй эмүүд нийтийн дунд түгээмэл болж байгаатай зэрэгцээд судлаачид үүнээс ямар сөрөг үр дагавар гарч болохыг эргэцүүлсээр байна. Тухайлбал: эхнэр, нөхрийн аль нэг нь жингээ хасах нь гэрлэлтэд сайнаар нөлөөлөх үү, муугаар нөлөөлөх үү? Харин илүүдэл өөх соруулах мэс засал хийлгэсэн хүмүүст хийсэн судалгаанууд энэ талд сонирхолтой сэжүүр өгч болох юм. 

    Өөх соруулах мэс засалд орсон АНУ-ын 827 гэрлэсэн хос, 614 ганц бие хүмүүст хийсэн таван жилийн судалгааны үр дүнгээс харвал гэрлээгүй байсан хүмүүс мэс заслын дараа гэрлэх магадлал нь хоёр дахин нэмэгдсэн байна. Харин гэрлэсэн хосуудын салах магадлал ч мөн хоёр дахин нэмэгдсэнийг Питтсбургийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгаа харуулжээ. 

    Хэдий тийм боловч мэс заслын дараа ганц бие хүний гэрлэх магадлал өссөн нь тухайн хүн хэдэн кг хассанд биш харин эрүүл мэнд нь сайжирсантай холбоотой нь тогтоогдсон байна. Харин илүү их жин хаяж, бэлгийн дуршил нь нэмэгдсэн гэрлэсэн хүний хувьд салах магадлал нь өссөн үр дүн ажиглагджээ.

    “Гэрлэсэн хосуудын нэгнийх нь хооллох дадал өөрчлөгдөж, илүү идэвхтэй хөдөлгөөнтэй болж, бэлгийн дуршил нь нэмэгдэж байхад нөгөөх нь хэвдээ байвал хүндрэлтэй байдал үүсдэг. Хосууд үүнийг бодолцож, мэс заслын дараа харилцаагаа бат бөх хадгалах арга замыг эрэлхийлэх хэрэгтэй” хэмээн “Питт” нийгмийн эрүүл мэндийн газрын эпидемиологийн профессор Венди Кин зөвлөж байна.

    Тэгвэл жин хасах үйлчилгээтэй “Wegovy”, “Zepbound” эмүүд гэрлэлтэд хэрхэн нөлөөлөх бол? Үүнийг бид хэзээ ч мэдэж чадахгүй байж магад. Эмийн компаниуд үүн шиг судалгааг тэр бүр хийдэггүй болохоор “салалтад хүргэх сөрөг нөлөөтэй” гэсэн анхааруулга телевизийн сурталчилгаанд нь бичигдэхгүй л байх.

     

    Madison MullerCynthia Koons/Bloomberg

    Cэтгэгдэл бичих