
Зургийг: Lisi Niesner/Bloomberg
Өнгөрсөн долоо хоногт алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрсний гол өдөөгч хүчин зүйл нь АНУ-ын Холбооны Нөөцийн банк удаан хугацааны эцэст мөнгөний бодлогоо сулруулж эхлэх хүлээлттэй холбоотой байж магадгүй ч дээд өсөлтийн суурь нь БНХАУ-д тавигджээ.
БНХАУ зэрэг хөгжиж буй орнуудын Төв банкнууд өнгөрсөн оноос эхлэн алт худалдан авалтаа үлэмж хэмжээнд нэмэгдүүлсэн нь өнөөгийн өндөр эрэлтийг тайлбарлаж байна. Үүгээр зогсохгүй БНХАУ-ын жирийн хэрэглэгчид улсынхаа хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтаас хөрөнгөө хамгаалах зорилгоор алтан зоос, гулдмай, үнэт эдлэл их хэмжээгээр авч хураажээ.
Алтны үнэ сүүлийн гурван жилд 25 орчим хувиар өсөж, ялангуяа сүүлийн саруудад 2000 ам.долларын түвшнээс буухгүй байгаа ч Монголын алтны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьцаа тэрхүү өсөлтийг төдийлөн дагахгүй байна.
Хэдий тийм боловч "Алтны өндөр үнэ салбарын хувьцаануудад эергээр нөлөөлж эхэлнэ гэсэн хүлээлттэй байж болох бөгөөд хувьцаанууд бодит үнээсээ харьцангуй доогуур ханшаар арилжаалагдаж буй"-г “Steppe Gold” компанийн Санхүү хариуцсан захирал Жереми Саут PDAC чуулганы үеэр онцолж байлаа.