logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Alibaba”, “E-Mart” БНСУ-д цахим худалдааны хамтарсан компани байгуулна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 12 сарын 26 16:15
    659

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Хамтарсан компани нь “Gmarket” платформыг 100 хувь эзэмшинэ

    “Alibaba” компани БНСУ дахь бизнесээ “E-Mart” компанийн цахим худалдааны платформтой нэгтгэхээр санал тохиролцсон байна. БНСУ-ын өндөр идэвхтэй цахим жижиглэн худалдааны зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд тус компани энэхүү алхмыг авч байгаа аж.

    Хэлцлийн хүрээнд охин компаниуд нь болох “AliExpress International” болон “Gmarket” 50, 50 хувийн эзэмшил бүхий хамтарсан компани байгуулахаар болсон байна.

    Хамтарсан компани нь “Gmarket” платформыг 100 хувь эзэмших бөгөөд зах зээлийн үнэлгээ нь дөрвөн тэрбум орчим ам.доллароор хэмжигдэхээр байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.

    Энэхүү мэдээлэл гарсны дараа “E-Mart”-ийн хувьцааны ханш Сөүлийн биржид 5.5 хувиар өсөж, зэх зээлийн үнэлгээ нь 1.4 тэрбум ам.доллар хүрээд байна. Харин Хонконгийн биржид бүртгэлтэй “Alibaba” компанийн хувьцааны ханш энэ он гарсаар 11 хувиар өсөөд байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 200 тэрбум ам.доллар болоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих