logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Билл Гейтсийн дэмжлэгтэй “KoBold Metals” Замби улсад зэсийн орд илрүүлэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 06 14:15
    537

    Зургийг: koboldmetals.com

    “Mingomba” ордын нөөц Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь “Ivanhoe Mines” болон БНХАУ-ын “Zijin Mining Group”-ийн хамтарсан “Kakula” уурхайн нөөцтэй дүйцнэ

    Билл Гейтсийн хөрөнгө оруулалттай, хиймэл оюун ашиглан ногоон шилжилтэд чухал үүрэгтэй түүхий эдийн хайгуул хийдэг “KoBold Metals” компани Замби улсад зэсийн томоохон орд илрүүлснээ мэдэгдлээ.

    “Mingomba” ордын нөөц Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь “Ivanhoe Mines” болон БНХАУ-ын “Zijin Mining Group”-ийн хамтарсан “Kakula” уурхайн нөөцтэй дүйцнэ гэж “KoBold Metals” компанийн Ерөнхийлөгч Жош Голдмэн мэдээлсэн байна. “Kakula” уурхайгаас өнгөрсөн онд 400 гаруй мянган тонн зэс олборложээ.

    Замбийн “Mingomba” орд хамгийн өндөр зэрэглэлтэй, гүний томоохон уурхайнуудын нэг болно гэж Жош Голдмэн онцолсон байна.

    Сан Францискод төвтэй “KoBold Metals” компани Замби улс дахь төсөл дээрээ жил гаруйн хугацаанд өрөмдлөг хийж байгаа аж.

    Тус компани 2030 оны эхээр анхны олборлолтоо хийхээр зорьж буй ч хоёр тэрбум ам.долларын өртөгтэй байгууламж барих эсэхийг шийдэхийн тулд нөөцийг шинэчлэн тооцож, ТЭЗҮ-ийг бүрэн хийх шаардлагатай байгаа юм.

    Cэтгэгдэл бичих