logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    “Nvidia”-ийн борлуулалтын орлого эрчимтэй өсөж, "Wall Street”-ийн шинжээчдийн таамгийг давсаар...
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 24 13:50
    1018

    Зургийг: Annabelle Chih/Bloomberg

    "Nvidia" компанийн зах зээлийн үнэлгээ энэ он гарсаар 156 хувиар өсөж, 3.34 их наяд ам.доллар хүрээд байна

    Нэгж хувьцааны ханшаар "S&P 500 Index"-д тэргүүлэх болсон "Nvidia" компанийн зах зээлийн үнэлгээ ирэх 12 сарын борлуулалтын орлогынх нь урьдчилсан төсөөллөөс 23 дахин даваад байна.   

    Хиймэл оюуны тэсрэлт хийж, хагас дамжуулагчийн эрэлт үргэлжлэх төлөвтэй энэ үед “Nvidia”-ийн орлогын өсөлтийг таамаглах нь “Wall Street”-ийн шинжээчдээр тогтохгүй тус компанийн удирдлагуудын хувьд ч амаргүй хэрэг болоод байна. Тухайлбал: 2023 оны дөрөвдүгээр сараар эцэслэсэн санхүүгийн жилд “Nvidia”-ийн борлуулалтын орлого тус компанийн өөрийн таамгаас  нь 13 хувиар давж байжээ. Энэ нь өнгөрсөн 10 жилийн дундаж үзүүлэлтээс хоёр дахин өндөр үзүүлэлт болсон юм. Харин өнгөрсөн оны наймдугаар сард тус компанийн борлуулалтын орлого шинжээчдийн таамгаас 23 хувиар давж, 2013 оноос хойших дээд дүнд хүрч байв.

    Урьдчилсан таамаг болон орлогын дүнгийн зөрүү ийнхүү өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдад тус компанийн хувьцааны ашгийг бодитой үнэлэхэд томоохон сорилт дагуулж байгаа юм. Үүнийг нийлүүлэлтийн тодорхойгүй байдалтай холбон тайлбарлаж байна.

    “Nvidia”-ийн хувьцааны ханш энэ онд 156 хувиар өсөж, компанийн үнэлгээ нь 3.34 их наяд ам.доллар хүрснээр “Microsoft”-ийг гүйцээд байгаа юм. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болоод байна.

    “Nvidia”-ийн өсөлт хурдацтай өрнөж буй энэ үед томоохон худалдан авагч болох “Microsoft” нь тооцооллын техник хангамжийнхаа төсвийг нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргасан нь тус компанийн өсөлтийн төлөвийг улам бур эрчимжүүлсэн үйл явдал боллоо.

    Сүүлийн байдлаар тус компанийн энэ улирлын борлуулалтын орлого 28.4 тэрбум ам.доллар хүрч, ашиг нь 14.7 тэрбум ам.доллар байх урьдчилсан тооцоолол гараад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого нь 111 хувиар, ашиг нь 137 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм. Харин “Microsoft”-ийн борлуулалтын өсөлт 15 хувьтай байх бол “Apple”-ийнх гурван хувьтай байна гэж шинжээчид таамаглаж байна.

    Cэтгэгдэл бичих