
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
Зэсийн үнэ энэ оны I улирлын эцэст тонн нь дөрвөн хувиар өсөж, 8800 ам.доллар хүрэх төлөвтэй гэж “Anz Banking Group” тооцоолж байна.
Хэд хэдэн томоохон уурхай үйл ажиллагаагаа зогсоосонтой зэрэгцээд зэсийн эрэлт 2035 он гэхэд хоёр дахин өсөж, 50 сая тонн хүрэх төлөвтэй байгаа аж.
БНХАУ зэсээс олох ашиг буурч байгаатай холбоотойгоор зэсийн илүүдэл нийлүүлэлтийг бууруулах хэд хэдэн шийдэл танилцуулаад байгаа юм. Үүнд засвар үйлчилгээний ажил гүйцэтгэх, шинэ үйлдвэрүүдийн үйл ажиллагаа эхлүүлэх хугацааг хойшлуулах, эсвэл бүр үйлдвэрлэлээ бууруулах зэрэг хувилбарууд багтжээ.
Түүнчлэн зэс баяжуулах үйлдвэрүүд хүдрийн нийлүүлэлт буураад байгаа учраас зэс олборлогчдоос авах хураамжаа доод түвшинд буюу нэг тоннд ногдох хураамжийг 21.90 ам.доллар болгож бууруулаад байна.