logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монгол Улсын зээлжих зэрэглэлд шинэ ЗГ-ын урт хугацааны төсвийн бодлого амин чухал нөлөө үзүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 21 10:00
    396

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    "Fitch Ratings" 2024 онд төсвийн алдагдал ДНБ-ий нэг хувьтай тэнцэнэ гэж төсөөлсөн ч төсвийн ерөнхий бодлогын хэмжүүр болдог уул уурхайн бус салбарын төсвийн алдагдал нэмэгдсэн хэвээр байх төлөвтэй гэж үзжээ

    2023 онд төсвийн тэнцлийн ашиг дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувьтай тэнцсэн, 2024 оны эхний долоон сард төсвийн тэнцэл 1.6 их наяд гаруй төгрөгийн ашигтай гарсан гээд түүхий эдийн экспортын таатай нөхцөлөөр өдөөгдсөн төсвийн сайн үзүүлэлт одоохондоо үргэлжилж байна. Хэдий тийм боловч баталсан төсвөө жил бүр тодотголоор нэмэгдүүлдэг уламжлалыг шинээр бүрдсэн Хамтарсан Засгийн газар мөн үргэлжлүүлж, түүхэн том төсвөө гурван их наяд төгрөгөөр тэлэхээр боллоо.

    Шинэ Засгийн газрын урт хугацааны төсвийн бодлого Монгол Улсын зээлжих зэрэглэлд амин чухал нөлөө үзүүлэхийг үнэлгээний хоёр акул “Moody’s”, “Fitch Ratings” хоёулаа онцолжээ. Мөн хөрөнгө оруулагчид төсвийн сул бодлого баримталж байгаа хөгжиж буй орнуудын бондыг эрчимтэй зарах болсныг дата харуулж байна.

    Эргээд алдагдал руу орно

    2023 онд урсгал данс болон төсвийн тэнцэл ашигтай гарсан нь Монгол Улсын гадаад өр, тэр дундаа Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа дорвитой буурахад нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг байлаа. Хэдий тийм боловч ашигтай гарсан төсвийн тэнцэл 2024 оны эцсийн дүнгээр эргэн алдагдалтай гарах төлөвтэйг “Moody’s” болон “Fitch Ratings” сүүлд гаргасан Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын ажиглалтдаа онцолжээ.

    Сонгууль угтан зарласан нийгмийн халамжийн томоохон зарцуулалт, цалин тэтгэврийн нэмэгдэл төсвийн зардлыг өсгөх бөгөөд улмаар төсвийн тэнцэл 2024 онд алдагдалтай гарч, 2025 онд алдагдал нь улам тэлнэ гэж “Moody’s” бичжээ. Гэхдээ нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хадгалагдаж, валютын ханш тогтвортой байснаар Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь төдийлөн дээшлэхгүй, ойрын хоёр жилдээ 43 хувь орчимд хадгалагдах магадлалтай гэж тооцоолсон байна.

    Харин “Fitch Ratings”-ийн зүгээс 2024 онд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьтай тэнцэнэ гэж төсөөлсөн ч төсвийн ерөнхий бодлогын хэмжүүр болдог уул уурхайн бус салбарын төсвийн алдагдал нэмэгдсэн хэвээр байх төлөвтэй гэж үзжээ.

    Moody’s: Макро эдийн засгийн бодлогын үр ашигтай байдалд ерөнхийдөө өөрчлөлт ороогүйн зэрэгцээ түүхий эдийн үнэтэй хамаарал бүхий мөчлөгийн шинжтэй төсвийн бодлого руу хандаж байгаа нь Монгол Улсын эдийн засаг, Засгийн газрын санхүүг түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаарсан эрсдэлд өртөмтгий хэвээр үлдээж байна.

    Fitch Ratings: Хэдийгээр Засгийн газрын өрийн түвшин буурч, гадаад “шок”-т жийргэвч болох валютын нөөц нэмэгдэж, төсвийн бодлогын хүрээ бэхжиж, гадаад өрийн менежментийг илүү оновчилсон ч энэ онд хүлээгдэж буй төсвийн тэлэлт нь түүхий эдийн мөчлөгөөс үүдэх эрсдэл Монгол Улсад өндөр ач холбогдолтой хэвээр үлдэх дохио өгч байна.

    Монгол Улсын зээлжих зэрэглэл цаашид сайжрахад эдийн засгийн өсөлт, гадаад валютын албан нөөцийн хуримтлал, гадаад өрийн менежмент, Засгийн газрын өр ба дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа зэргээс гадна төсвийн сахилга бат даацтай нөлөөлөх хүчин зүйл болохоор байгаа нь “Moody’s”, “Fitch Ratings”-ийн дүгнэлтээс илэрхий харагдаж байна.

    Төсвийн реформ → Хөрөнгө оруулалтын өгөөж

    Хөгжиж буй орнуудын хөрөнгө оруулалт татах чадварт төсвийн бодлого нь мөнгөний бодлогоос илүү нөлөөтэйг бондын хөрөнгө оруулагчид харуулж байна. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хөрөнгө оруулагчид Засгийн газар нь төсвийн бодлогоо сулруулсан орнуудын бондыг эрчимтэй заржээ. Харин нөгөө талд төсвийн хашир бодлого баримталж буй орнуудын бондыг өгөөж нь бага, бүр хасах утгатайг ч үл харгалзан худалдан авах сонирхолтой байгааг “Bloomberg”-ийн дата харуулж байна.

    Улс орнуудын бондын хөрөнгө оруулалтын өгөөжийн II улирлын үзүүлэлтийг шинжвэл Аргентин, Турк, Бразил гэсэн төсвийн реформ хийж байгаа орнууд өгөөжөөрөө тэргүүлжээ. Харин Мексик, Бразил зэрэг  төсвийн алдагдал нь нэмэгдэж буй орнууд сүүл мушгисан байна.

    Cэтгэгдэл бичих