logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    “SoftBank” 7 жилийн хугацаатай, $3.5 тэрбумын бонд гаргана
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 20 16:50
    392

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    Шинэ бондын жилийн хүү 2.65-аас 3.65 хувийн хооронд байна гэж тооцоолжээ

    “SoftBank” групп долоон жилийн хугацаатай, 3.5 тэрбум ам.долларын бонд дахин гаргахаар боллоо. Тус групп энэ он гарсаар гурав дахь транчийн бондоо ийнхүү гаргаж байна. Хэрэв санхүүжилтээ амжилттай татвал энэ онд Ази дахь хамгийн өндөр дүнтэй бонд арилжаалсан компаниудын нэг болохоор байгаа юм.

    Стратегийн хөрөнгө оруулагчдыг татах зорилготой  хувь хөрөнгө оруулагчдыг чиглэж байгаа аж. "Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр 2024 оноор дуусгавар болж буй бусад бондын өр, төлбөрийг барагдуулахад зарцуулна" гэж “SoftBank”-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн хиймэл оюун болон бусад чиглэлд өргөжих төлөвлөгөөтэй байгаагаа энэ сарын эхээр онцолж байсан юм.

    Шинэ бондын жилийн хүү 2.65-аас 3.65 хувийн хооронд байх тооцоотой байна.

    Cэтгэгдэл бичих