logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “CU”-ийн борлуулалтын орлого 50 орчим хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 29 15:30
    718

    Зургийг: koreaherald.com

    “CU” брэндийн Монгол Улсад төлөөлөх албан ёсны мастер франчайз эрхийг “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК эзэмшиж байна

    “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн борлуулалтын орлого 2023 онд өмнөх оноос 49.6 хувиар өсөж, 390.4 тэрбум төгрөг хүрснийг тайлагналаа. Тайлант хугацаанд тус компанийн цэвэр алдагдал өмнөх оноос 27.3 хувиар өсөж, 32.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

    2023 оны үзүүлэлтээр “Топ-20”-ийн сагсанд багтдаг “Сэнтрал Экспресс Си Ви Эс” компанийн хувьцаанд 4.7 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн ба зах зээлийн үнэлгээ нь 121.4 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээлж байсан юм.

    Нэгдүгээр сарын 31-ний байдлаар “Сэнтрал Экспресс Си Ви Эс” 386 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдээлж байв.

    БНСУ-ын сүлжээ дэлгүүр “CU” брэндийн Монгол Улсад төлөөлөх албан ёсны мастер франчайз эрхийг “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК эзэмшдэг. “CU” нь анх 2018 онд Монголын зах зээлд нэвтэрч байсан бөгөөд олон улс дахь салбар дэлгүүрийнх нь 70 гаруй хувь нь Монголд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих