logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Шинэ сансрын хөлөг бүтээж буй "Virgin Galactic" борлуулалтаа өсгөн, зардлаа танажээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 09 14:00
    224

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    "Virgin Galactic"-ийн борлуулалтын орлого өмнөх оны II улирлаас бараг хоёр дахин өсөөд байна

    “Virgin Galactic Holdings” компани энэ оны II улиралд 4.22 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагнасан нь шинжээчдийн таамгийг давлаа. Шинжээчид борлуулалтын орлого нь 3.36 сая ам.доллар байх болов уу гэж таамаглаж байжээ. Энэ нь өмнөх оны II  улирлаас бараг хоёр дахин өссөн дүн болж байна.

    “Virgin Galactic Holdings”-ийн орлогыг сансрын аялал жуулчлал, судалгааны нислэгүүд, ирээдүйд сансарт аялах хүмүүсийн урьдчилгаа төлбөр бүрдүүлж байгаа аж.

    Лхагва гарагт тус компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн биржид 2.3 хувиар өсөж, 5.39 ам.доллар хүрсэн байна.

    “Virgin Galactic Holdings” арилжааны нислэгээ хамгийн сүүлд энэ оны зургаадугаар сард үйлдсэн юм. Тус компани зургаан хүний суудалтай шинэ сансрын хөлгөө танилцуулах хүртлээ үйлчилгээгээ түр зогсоогоод байгаа аж.

    Cэтгэгдэл бичих